Монгол сурагч математикийн хичээлээр хамгийн өндөр оноог авч, олон улсын шагнал хүртлээ Монгол сурагч математикийн хичээлээр хамгийн өндөр оноог авч, олон улсын шагнал хүртлээ
11 сарын 21, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол сурагч математикийн хичээлээр хамгийн өндөр оноог авч, олон улсын шагнал хүртлээ

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээний дүнгээр Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн 11 сургуулийн 55 сурагч Cambridge Outstanding Learner Awards шагнал хүртэж, олон улсын түвшний өндөр амжилт үзүүллээ.

Шагнал хүртсэн сурагчид Cambridge IGCSE, Cambridge International AS Level, Cambridge International A Level хөтөлбөрийн 40 гаруй хичээлээр улсын болон дэлхийн хэмжээнд шилдэг үнэлгээ авч, монгол сурагчдын мэдлэг, ур чадвар олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг дахин бататгав.

Энэ жилийн шалгаруулалтын онцлох амжилтын нэг нь төрийн өмчийн Шинэ эрин олон улсын сургууль-ийн сурагч С.Хангай IGCSE Mathematics хичээлээр дэлхийд хамгийн өндөр үнэлгээ авч, “Top in the World” шагнал хүртсэн явдал байлаа. Мөн The English School of Mongolia сургуулийн сурагч Х.Тэцэнбаатар “Best Across Eight Cambridge IGCSEs”, төрийн өмчийн Шинэ эхлэл сургууль-ийн сурагч Р.Арвинзаяа “Best Across Four Cambridge International AS Levels”, Orchlon International School сургуулийн сурагч Г.Мөнххишиг “Best Across Three Cambridge International A Levels” төрөлд Монгол Улсын хэмжээнд тэргүүлсэн байна.

Түүнчлэн математик, физик, хими, биологи, эдийн засаг, компьютерын шинжлэх ухаан, англи хэл зэрэг олон хичээлээр монгол сурагчид “Top in Mongolia” шагнал хүртэж, олон улсын жишиг үнэлгээгээр үе тэнгийн суралцагчдаа манлайлан амжилт гаргалаа.

Кембрижийн олон улсын боловсролын байгууллагаас олгодог энэхүү шагнал нь тухайн хичээлээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн суралцагчдыг тодруулдаг бөгөөд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хүлээн зөвшөөрдөг нэр хүндтэй үнэлгээний нэг юм. Иймээс уг шагнал нь зөвхөн өндөр онооны баталгаа бус, олон улсын түвшний академик бэлтгэл, судалгааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг үнэлсэн үзүүлэлт болдог.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд жил бүр 4000 гаруй хүүхэд өрсөлдөж байгаа нь олон улсын түвшний боловсролын эрэлт өндөр байгааг харуулж байна.

Arslan.mn

Иймээс боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургууль, их, дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн ахлах сургууль, олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулах бодлогыг хэрэгжүүлж байна.

Энэхүү арга хэмжээ нь сурагчдад сонирхол, авьяас чадвартаа нийцсэн хичээлээ сонгон судлах, цаашид хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг өргөжүүлэх, чанартай боловсролын хүртээмжийг бүс, орон нутгийн ялгаагүйгээр нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Монголын сурагчдын гаргасан энэхүү амжилт нь суралцагчдын хичээл зүтгэл, багш нарын мэргэжлийн ур чадвар, сургалтын байгууллагуудын чанартай үйл ажиллагааны бодит үр дүн бөгөөд Монгол Улсын боловсролын салбар олон улсын түвшинд өрсөлдөх чадамжаа бэхжүүлж буйн тод илэрхийлэл болж байна. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671566
1 эможи

ss
2026-11-20 15:00
bayar hurgiya
keyboard_arrow_up