Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ
10 сарын 05, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдэж, сурагчид дөрвөн улиралтай хичээллэхээр болсон.

Тодруулбал, нэгдүгээр улирлын хичээл есөн долоо хоног үргэлжилж, 10 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Үүний дараа сурагчид нэг долоо хоног амарна.

Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн шинэ бүтцийг баталсан бөгөөд энэ хичээлийн жилээс өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөж эхэлж байна. Өмнөх хичээлийн жилд сурагчид гурван улиралтай хичээллэдэг байсан бөгөөд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилж, харьцангуй урт байсан. Үүнийг өөрчилж, сурагчдын хичээлийн ачааллыг жигд хуваарилах, амралтын хугацааг зохистой зохицуулах зорилгоор эцэг, эхчүүдийн саналыг үндэслэн дөрвөн улиралтай болгожээ. Ингэснээр хичээлийн жилийн турш сурагчдын хичээл, амралтын хуваарь илүү жигд зохион байгуулагдах юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670947
0 эможи

keyboard_arrow_up