ДАБЛЬ СТАНДАРТ: “Эрдэм нова ахлах“ сургуулийн 660 хүүхдийн сургалтын төлбөрт 3,6 тэрбум төсөвлөсөн байжээ ДАБЛЬ СТАНДАРТ: “Эрдэм нова ахлах“ сургуулийн 660 хүүхдийн сургалтын төлбөрт 3,6 тэрбум төсөвлөсөн байжээ
09 сарын 11, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ДАБЛЬ СТАНДАРТ: “Эрдэм нова ахлах“ сургуулийн 660 хүүхдийн сургалтын төлбөрт 3,6 тэрбум төсөвлөсөн байжээ

2026 оны 9 сарын 11

Arslan.mn

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал дийлдэхгүй, анги танхим хүрэлцэхгүйгээс байр түрээслэн хичээллэж байна. Нийслэлд гэхэд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгаа нь боловсролын салбарын бодит нөхцөл байдлыг илтгэх ноцтой үзүүлэлт. Гэтэл Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хувийн сургуулиудад зориулан 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан гэх мэдээлэл УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараасан задаргаанаас ИЛ БОЛОВ.

Хамгийн ноцтой нь, Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл”-д төсвөөс 3,5 тэрбум төгрөг төсөвлөсөн баримт ил болсон нь олны анхаарлыг татаж буй.

Мөн "Эрдэм нова ахлах" сургуулийн  660 хүүхдийн сургалтын төлбөрт 3,6 тэрбум төгрөг төсөвлөсөн баримт ч ил болсон. Тооцооллоор нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 5.5 сая төгрөгөөр тооцжээ.

Төрийн сургуульд нэг ангид 46-аас дээш хүүхэд сууж, анги танхим хүрэлцэхгүй байхад төрийн төсөв хувийн сургуулийн нэг хүүхдийн сургалтын төлбөрт 5.5 сая төгрөг зарцуулах нь зөв үү?

Нөгөө талаар “Эрдэм Нова дунд” сургууль нь “төр, хувийн хэвшлийн төрөлжсөн ахлах сургууль” гэх нэршилтэй ч тус сургуулийн өмчлөл, үйл ажиллагааны бүтэц, элсэлтийн шалгуур болон төрийн санхүүжилт хүртэж буй үндэслэл нь олон нийтэд тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай.

Иргэдийн хүүхдүүд төрийн сургуульд багтахгүй, сургалтын орчин нь хүрэлцэхгүй байхад төсвийн хөрөнгөөр тодорхой хувийн сургуулиудын зардлыг санхүүжүүлж байгаа бол энэ нь зөвхөн боловсролын бодлогын асуудал биш.

Төсвийн мөнгө хэний төлөө, ямар шалгуураар зарцуулагдаж байна вэ гэдэг асуудал юм.

Тиймээс дээрх төсөв, задаргаатай холбоотой мэдээллийг холбогдох байгууллагууд нээлттэй тайлбарлаж, ямар үндэслэлээр эдгээр сургуулиудыг сонгосон, санхүүжилтийн шалгуур нь юу байсан, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг олон нийтэд ил тод болгох шаардлагатай.

Төрийн сургуульд суудал хүрэлцэхгүй байхад хувийн сургуулийн төлбөрийг төсвөөс даах бодлого үнэхээр нийтийн эрх ашигт нийцэж байна уу? Энэ бол хариулт нэхэх ёстой асуулт.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670620
0 эможи

Зочин
2026-09-11 09:46
арай л дэндүү юмаа, Ерөнхий сайдын хувийн сургууль мэдээж төлбөр эцэг эхчүүдээс авч байгаа тэгээд татвар төлөгчдийн мөнгөөр ийм өндөр дүнтэ хувьсах зардал авна буудах ч багадана
keyboard_arrow_up