ДХИС-ийн багш, алба хаагчид Тайланд Улсад богино хугацааны чадавхжуулах сургалтад хамрагдлаа

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны санхүүжилтээр Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулсан “Хар тамхи, мансууруулах бодисын түргэвчилсэн тестер ашиглах анхан шатны сургалт”-д Дотоод хэргийн их сургуулийн 5 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 3 алба хаагч 2026 оны наймдугаар сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай хамрагдлаа.
Тус сургалт Тайландын Мансууруулах бодисын хяналтын байгууллага болох Office of the Narcotics Control Board (ONCB)-д хоёр өдрийн хугацаанд зохион байгуулагдаж, оролцогчдод мансууруулах бодисыг түргэвчилсэн аргаар илрүүлэх тестер, багаж хэрэгслийг ашиглах анхан шатны мэдлэг, дадлага эзэмшүүлэхэд чиглэсэн байна.

Энэхүү сургалт нь мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, орчин үеийн техник, технологийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Дотоод хэргийн их сургууль нь сургалтын үйл ажиллагаанд мансууруулах бодисын түргэвчилсэн тестер, багаж хэрэгслийг нэвтрүүлэх, ашиглах чиглэлээр гадаадын ижил төрлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.


