Л.Баасангийн нэрэмжит “Хөдөлмөрийн эрх зүйн онол, практик” ЭМХ-ын эмхэтгэлийг цахим хэлбэрээр тогтмол нийтийн хүртээл болгоно Л.Баасангийн нэрэмжит “Хөдөлмөрийн эрх зүйн онол, практик” ЭМХ-ын эмхэтгэлийг цахим хэлбэрээр тогтмол нийтийн хүртээл болгоно
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.Баасангийн нэрэмжит “Хөдөлмөрийн эрх зүйн онол, практик” ЭМХ-ын эмхэтгэлийг цахим хэлбэрээр тогтмол нийтийн хүртээл болгоно

2026 оны 5 сарын 04

Arslan.mn

Дэлхий нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхэн энэ өдөр улс орнуудад хөдөлмөр эрхлэгчид эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгдэж, төрийн эрх баригч, шийдвэр гаргагч, ажил олгогчдод хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзэл бодлоо ирэлхийлэх боломжийг олгодог онцлогтой өдөр билээ. 

Манай Улсын хувьд энэ өдрийг “Майн нэгний өдөр” хэмээн баяр тэмдэглэдэг уламжлалтай байсан бөгөөд дэлхий дахины түүхэн энэ өдөртэй ажил, амьдрал нь салшгүй холбоотой нэгэн эрхэм хүмүүн бол Монгол Улсын Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, нэрт хуульч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Лэгцэгийн Баасан юм. 

Түүнийг шүүх, прокурор, өмгөөлөгчдийн холбоо гэх зэрэг хууль зүйн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачид, хуульч, мэргэжилтнүүд “Хөдөлмөрийн Баасан” хэмээн олноо алдаршуулсан нь хөдөлмөрийн эрх зүйн шинжлэх ухаанч хуульч эрдэмтэн гэдгийг хүлээн зөвшөөрсөний баталгаа болсон, олон түмний хүндлэл хүлээсэн эрхэм хүмүүн байсан. Ийм учраас хөдөлмөрчдийн эрх ашиг, нийгмийн баталгааг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг 2018 онд нэрт хуульч эрдэмтэн Л.Баасанд олгожээ.  

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн түүхэн энэхүү өдөр Отгонтэнгэр их сургуулийн санаачилгаар нэрт эрдэмтэн Лэгцэгийн Баасан гавьяат багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн 2026 оны 5 дугаар сарын 1-нд Төрийн ордонд  анхны хурлыг зохион байгууллаа.

Тус хурлыг Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Улсын их хурлын тамгын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран зохион байгуулж, Л.Баасан багшийн үр хүүхэд, ач, зээ нар болон төгсөгч шавь нараас нь хандив өгч оролцжээ.

Arslan.mn

Энэ жилийн анхны эрдэм шинжилгээний хурлаар хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд гарч байгаа шинэлэг харилцаа, цахим хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн гэрээний хугацаа, түүний үр дагавар, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөлөл гэх мэт хөдөлмөрийн эрх зүйд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим шийдлийг эрэлхийлэн хэлэлцэж байна. 

Энэхүү хурал нь хөдөлмөрийн эрх зүйн онол, практикийн чиглэлээр эрдэмтэд, судлаачдын үзэл баримтлал, судалгааны үр дүнг үндэсний хэмжээнд хэлэлцүүлэн хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Цаашид Отгонтэнгэр их сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулах Лэгцэгийн Баасангийн нэрэмжит “Хөдөлмөрийн эрх зүйн онол, практик” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг цахим хэлбэрээр тогтмол нийтийн хүртээл болгох юм байна.    

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668742
0 эможи

keyboard_arrow_up