Д.Нэргүй багш 8 жил хөдөлмөрлөж, улсдаа ганц байх байгалийн ухааны кабинетыг тохижуулжээ Д.Нэргүй багш 8 жил хөдөлмөрлөж, улсдаа ганц байх байгалийн ухааны кабинетыг тохижуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Д.Нэргүй багш 8 жил хөдөлмөрлөж, улсдаа ганц байх байгалийн ухааны кабинетыг тохижуулжээ

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Д.Нэргүй дүүрэгтээ төдийгүй улсдаа ганцхан байх байгалийн ухааны түшиц кабинетыг 2018 оноос хойш төсөл бичиж, 8 байгууллагаас 60 орчим сая төгрөгийн санхүүжилт босгон танхимаа тохижуулсан байна. Тэрбээр “Хүүхдүүд минь энэ танхимдаа нүд нь гялалзсаар орж ирээд, 40 минутад үймүүлэх завгүй хичээлээ үздэг” хэмээн ярина.

Энэ танхимд төрөл бүрийн газар зүйн макетууд, VR дэлгэц, сарны гадарга дуранддаг дуран, нар сарны хиртэлтийг харуулдаг багаж, усны эргэлтийг харуулдаг багаж, дэлхийн дотоод бүтэц болон одны ордыг харуулсан глобус,улс төрийн глобус, салхины чиг хурд хэмждэг багаж гэх мэт 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд газар зүй, байгалийн ухааны хичээлийг шимтэн судлах бүх төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүрдүүлсэн нь бахархал төрүүлж байлаа.

Хүн зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх зориг, итгэл үнэмшилтэй байвал боломжгүйг боломжтой болгодгийг Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн газар зүйн багш Д.Нэргүй үлгэрлэж байна.

Өөрийн хөдөлмөрөөрөө бусдыг үлгэрлэж, ирээдүйн Монгол хүнийг бүтээхэд чин сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа Монгол Улсын зөвлөх багш Д.Нэргүйд УИХ-ын гишүүн С.Амарсайхан талархал илэрхийлж, цаашид жижиг оврын цаг уурын станц байгуулахад нь хувиасаа болон "Сайнбуян сан"-ийн зүгээс дэмжихээ илэрхийлжээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668094
1 эможи

keyboard_arrow_up