Сурагчдын 2-р улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ
2026 оны 2 сарын 24

Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан.
2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ.
- Сурагчдын II улирлын бие даалтын 7 хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
- Харин II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 10-ний өдрийг дуустал үргэлжлэх юм.
Энэ хичээлийн жилийн бүтцийн хуваарьтай доорх хүснэгтээс танилцана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667676
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





