Ховд аймгийн хүүхдийн төлөөлөл болон хүүхдийн элч нар электрон тамхийг хязгаарлах санал гаргажээ
2025 оны 12 сарын 15

Ховд аймагт “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” аяны хүрээнд зохион байгуулагдсан сургалт, хэлэлцүүлэгт оролцсон хүүхдүүдээс электрон тамхи буюу вейп-ийг өсвөр үеийнхэн ихээр хэрэглэж, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байгаа талаар асуудал дэвшүүлжээ.
Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэх, хүүхэд өсвөр үеийнхний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Ховд аймгийн Хүүхдүүдийн төлөөлөл болон хүүхдийн элч нар “Тамхины хяналтын тухай хууль”-д электрон тамхийг хориглох заалтыг тусгуулах саналыг дэмжсэн аймгийн 4826 хүүхдийн гарын үсэг бүхий өргөх бичгийг хууль тогтоох дээд байгууллагад хүргүүлэхээр Ховд аймгийн ХГБХХГ-ын дарга Д.Түнжээд гардуулан өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666760
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





