Даваа гарагаас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ
2025 оны 11 сарын 27

Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Төвийн зургаан дүүргийн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Улаанбаатар хотын, хамгийн ханиад, томуу дэгдсэн бага, дунд сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Ирэх долоо хоногийн даваа гарагаас бага сургуулийн хичээл цахимд шилжинэ. Харин дунд ангийн сурагчид дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ.
Харин 16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэвийн ажиллана. Учир нь цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666480
1 эможи
Зочин
2025-11-28 09:35
Цэцэрлэгийг хаая гэнээ. Хаасныхаа дараа нээе гээд ядаргаа болцгоодог шдээ. Үнэхээр ханиад хүрсэн бол битгий цэцэрлэгт явуулал даа. Сургууль цаанаасаа шахдаг учраас боломжгүй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





