Багш нар цалингаа 1000 ам.долларт хүргэх шаардлага хүргүүллээ Багш нар цалингаа 1000 ам.долларт хүргэх шаардлага хүргүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Багш нар цалингаа 1000 ам.долларт хүргэх шаардлага хүргүүллээ

2024 оны 9 сарын 20

Arslan.mn

 Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2024.09.20/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн 14 үгээр сургуулийн багш н.Энхтуяа "Хичээлийн шинэ жил эхэлснээр багш нарын цалин хөлсний асуудлыг ярьж эхэллээ. Би салбартаа 38 жил ажиллаж байна. Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ "1000 багш 3.8 сая төгрөгийн цалин авч байна" гэсэн. Тэгвэл цэцэрлэг, сургуулийн 55 мянган багшийн 1000 нь 3.8 сая төгрөгийн цалин авдаг гэж байна. Энэ хүмүүс 50 мянган хүнийг төлөөлөх үү. Энэ бол цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 1.8 хувийг эзэлж байна. Энэ өндөр цалинг нийт багш нар авдаг юм шиг ташаа мэдээлэл түгээсэн. Эдгээр багш нар улсын сургуульд ажилладаггүй. Улсын сургуулийн багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг байдаг. Нэмэгдлүүдээ бүгдийн нэмээд, татвараа хасаад 2.5 сая төгрөг болж байгаа." гэв.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. 

Багш нар Боловсолын сайд П.Наранбаярыг огцруулах, багшийн цалинг 1000 ам.долларт хүргэх асуудлаар шаардлага хүргүүлсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659025
1 эможи

Зочин
2024-09-20 21:23
Менге нэхэхээс цаашгуй, улс тержсен хегийн хэд!!! Ур дунд суурилсан цалингийн тогтолцоонд шилжих естой. Экс сайдаасаа нэхэхгуй яасан юмб!
Зочин
2024-09-20 17:16
зайл2
keyboard_arrow_up