147 дугаар сургуулийн 60 гаруй сурагч нулимс асгаруулагч хийнд хорджээ 147 дугаар сургуулийн 60 гаруй сурагч нулимс асгаруулагч хийнд хорджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

147 дугаар сургуулийн 60 гаруй сурагч нулимс асгаруулагч хийнд хорджээ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 60 гаруй хүүхэд, гурван том хүн хорджээ. Түүнчлэн хийнд хордсон 37 сурагчийг ЭХЭМҮТ-д хүргээд байгаа бол насанд хүрсэн гурван хүнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэжээ.

Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт найман хүүхэд,  МЯСЭ-д 19 хүүхдийг хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж.

Энэ талаар ЭХЭМҮТ "Манайд 147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн. Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар хүүхдүүд хордсон байж болзошгүй эрхтэн системийг нь шинжилж, цаашдаа ямар эмчилгээ хийлгэх эсэхийг тогтооно. Хүүхдүүдийн биеийн байдлын тухайд зарим нь усанд ороод хөнгөн байгаа бол зарим нь унтаа байдалтай байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656326
0 эможи

keyboard_arrow_up