Багшийн 12 сар хүүхдээ асарсан хугацааг тасралтгүй ажилласанд тооцож МӨНГӨН ТЭТГЭМЖ олгоно Багшийн 12 сар хүүхдээ асарсан хугацааг тасралтгүй ажилласанд тооцож МӨНГӨН ТЭТГЭМЖ олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Багшийн 12 сар хүүхдээ асарсан хугацааг тасралтгүй ажилласанд тооцож МӨНГӨН ТЭТГЭМЖ олгоно

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

Боловсролын салбарт 14272 багш, ажилтан бий. Энэ онд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтны мөнгөн тэтгэмжид улсаас 105.4 тэрбум төгрөг олгохоор төсөвлөжээ.

Мөнгөн тэтгэмж авах шалгуур, тасралтгүй ажилласан хугацааг тогтоохдоо хүүхдээ асрах чөлөөний 36 хүртэлх сарын хугацааг оруулахгүй байхаар анхны журмын төслийг өөрчлөн Засгийн газраар батлуулсан байна.

Гэтэл энэхүү журмын 2.5 дахь хэсгийг дахин эргэн харах, нийт албан хаагчдын 90 гаруй хувийг эмэгтэй ажиллагсад эзэлдэг салбарын онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэх, ялгавартай байдал үүсгэхгүй байх талаар санал, гомдлыг багш нарын мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл болон орон нутгийн албан хаагчдаас удаа дараа салбарын яаманд ирүүлжээ.

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш нар, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалтыг өөрчилжээ.

Тодруулбал, энэ заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэн “журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын өөрчлөлтийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.2.9 дэх хэсэгтэй ижил 12 сар хүртэлх хүүхэд асрах чөлөөний хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд тооцуулахаар өөрчлөн найруулжээ. Өөрчлөн найруулсан журамтай ЭНД-ээс танилцах боломжтой.

Улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Журам батлах тухай” Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг бүх яамдад хүргүүлэв.

 

Эх сурвалж: БШУЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
6
656161
44 эможи

Багш хүн төрөөд 2сар болоод ажилдаа эргээд орох үнхээр боломжгүй яагаад гэвэл тэд нарт нэг л ажилдаа орсон бол ар гэр үр хүүхдээ гэх цаг байдаггүй тэр 2сартай амьтан яаж өсөх болж бна. Ямар ч уялдаа байхгүй журам юм. Хэлэх ч үг олдохгүй
2024-04-30 22:40
Журмаа эргэж хараачээ
Зочин
2024-04-12 10:58
Хот хөдөөгүй хавтгай олговол, хөдөө хэн ирж ажиллах вэ. Хөдөөгийн сургууль багшгүй болно шдээ. Энэ гоншигноод байгаа нөхдүүд тэгвэл хөдөө ирээд ажил л даа.
иргэн
2024-04-12 00:16
Орон нутаг дахь их, дээд сургуулийн багш нараа ялгаварлан гаруурхсан шийдвэр. Ялгавлалыг боловсролын салбардаа өөрсдөө үүсгээд хуулинд заагаад өгдөг орон Монголоос өөр улсад байхгүй.....
Иргүн
2024-04-11 22:28
Ебс.ийн хувийн сургуулийн багш нар яагаад ялгаварлагдан үлдэх ёстой гэж ???? Ойлгохгүй байна. Адилхан түмний хүүхдүүдэд асар их ачаалалтай ажилладаг хүмүүс шүү дээ
munkhjargal
2024-04-11 19:14
nyraw nariig 5jiliin tetgemjid oruulj ughiig hvsej bnaa.yagaad dan nyraw nariig gaduurhaj bgaa baiguullagiin bvh l ajliig gitsetgedeg bgaa shvv nyrawuud negdej vzel bodloo ilerhiileerei.
Zochin
2024-04-11 17:09
Tursun eejvvd avah ymuu er ni bol dekrit geed l heden tugrug avna
Тунгалагтуяа Сундуйсүрэн
2024-04-11 14:55
Alslagdsan 3 duureg avah uu
Өачмаа
2024-04-11 14:48
Рр
Иргэн
2024-04-11 13:29
Арай л дэндүү багш нарыг ялгаварлан гадуурхаж байна. Тэтгэмж олгох өмнө дээрээс нь камер бүх эцэг эхчүүдэд нээлттэй. Багш нар ямар Шоронд байгаа биш дээ. Арай ч дээ нээрээ.
Зочин
2024-04-11 12:01
yagaad uilchillech nar yagaad baihgui baina ernii adilhan l surguulid ajillaj bga humuus shu
keyboard_arrow_up