ТАНИЛЦ: Нэгдүгээр ангид орох хүүхдийг ЦАХИМААР бүртгүүлэх ЗААВАР ТАНИЛЦ: Нэгдүгээр ангид орох хүүхдийг ЦАХИМААР бүртгүүлэх ЗААВАР
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Нэгдүгээр ангид орох хүүхдийг ЦАХИМААР бүртгүүлэх ЗААВАР

2023 оны 8 сарын 16

Arslan.mn

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өчигдөр эхэлсэн. Энэ жил 39,000 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоолол гарчээ.

Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр буюу цахимаар зохион байгуулж байна.

Үүнтэй холбоотой заавар мэдээллийг Нийслэлийн Боловсролын Газраас өглөө.

Цахим бүртгэлд хэдэн настай хүүхэд бүртгүүлэх боломжтой вэ?

Зөвхөн 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Элсэлтийн бүртгэлийг хэрхэн баталгаажуулах вэ?

Та бүхэн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг гурван аргаар бүртгүүлэх боломжтой.

  1. Вэб браузер ашиглан https://e-mongolia.mn/home
  2. Гар утасны E-Mongolia аппликэйшн
  3. Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. Үүний тулд хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай.

Элсэлтийн цахим бүртгэл хэзээ эхлэх вэ?

2023 оны наймдугаар сарын 15-ны 09:00 цагаас наймдугаар сарын 25-ны 17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Эцэг эх, асран хамгаалагчид бүртгэл баталгаажуулах үйлдлийн дараалал

  1. Үйлчилгээнүүд цонхны Боловсрол хэсгээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэсэгт хандан 1-р ангид элсэх 6 настай хүүхдийн мэдээлэл харагдана.
  2. Элсэгчийн хувийн мэдээллийг системээс харуулах бөгөөд хүсэлт илгээнэ.
  3. Хүсэлт илгээснээр хүүхдийн бүртгэлтэй хаяг харагдах ба эцэг, эх, асран хамгаалагчийн хариулсан асуулгад үндэслэн асуулгад тухайн хүүхдийн хамран сургах тойргын дагуу бүртгэгдэх сургуулийн мэдээлэл харуулна.
  4. Элсэлтийн төлөв хэсэгт дараах төлөвүүд харуулна.

4.1.1 Төлөв 1: “Хамран сургах тойрог тодорхойгүй” – Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та маргааш өдрийн 13:00 цагаас хойш дахин шалгана уу.

4.1.2 Төлөв 2: “Хянагдаж байгаа” - Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна.

4.1.3 Төлөв 3: “Түр түдгэлзүүлсэн” - Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна. 

4.1.4 Төлөв 4: “Бүртгэхээс татгалзсан” - Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна. Жишээлбэл тухайн хаяг дээр оршин суудаггүй тул элсэлтийн бүртгэл хийхээс татгалзсан байна.

4.1.5 Төлөв 5: “Бүртгүүлэх боломжтой” - Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.

4.1.6 Төлөв 6: “Элсэлтээс татгалзсан” - Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна. Жич: Та элсэлтийн татгалзсан хүсэлтээ өөрчлөн тухайн сургуульд элсэх бүртгэлийг баталгаажуулах боломжтой.

4.1.7 Төлөв 7: “Элсэлт батлагдсан” төлөв харуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649730
0 эможи

keyboard_arrow_up