БШУЯ: Сурагчдын АМРАЛТЫГ СУНГАХГҮЙ БШУЯ: Сурагчдын АМРАЛТЫГ СУНГАХГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 19, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БШУЯ: Сурагчдын АМРАЛТЫГ СУНГАХГҮЙ

2023 оны 1 сарын 26

Сурагчдын амралт дуусах дөхмөгц зарим эцэг, эхийн зүгээс ханиад томуу, өвчлөл их, цаг агаар хүйтэн байгаа учир амралтын хоногийг сунгах хүсэлтэй байгаа тухай нийгмийн сүлжээнд илэрхийлэх болсон.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад сурагчдын амралтыг сунгахгүй гэлээ.

Харин зудын эрсдэлтэй байгаа аймаг, сумдын сургууль руу тухайн хүүхэд хичээлдээ ирэх боломжгүй бол  зохицуулалт хийж, уян хатан ажиллах үүрэг өгсөн байна. Боловсролын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир "Хоёрдугаар сарын эхэнд цаг агаарын нөхцөл ямар байх талаар судалж үзсэн. Судалгаагаар хур тунадас болон хүйтэн нь олон жилийн дундаж үзүүлэлттэй байсан.

Түүнчлэн томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар байгаа талаар сүүлийн 10 жилийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаа тооцооллыг авч үзсэн. Ер нь бол сүүлийн нэг хоёр долоо хоногт харьцуулахад амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилж байгаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 0.1-0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр ханиад томууны өвчлөл, цаг агаар харьцангуй таатай байгаа тул сурагчдын хичээлийг хуваарийн дагуу оруулах болно" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644268
0 эможи

Шаравдорж
2023-01-26 14:25
Хотын хүүхдүүд хэдэн малаас дор болж таарах нь ээ.Новшнууд.
Жаргал
2023-01-26 14:23
Та нар шиг дүлий түшмэлүүд цаашлаад наад яам чинь удахгүй огцрох болно.
keyboard_arrow_up