Отгонтэнгэр их сургууль урлаг, спорт, эрдмээр манлайлагч байж чадсан ОЮУТНУУДАА алдаршуулж, ТЭТГЭЛЭГ олголоо
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Манлайлагч 2022” арга хэмжээ өнөөдөр боллоо.
Анги хамт олон, үе тэнгийнхнээ манлайлж, урлаг, спорт, эрдэм номын үйлсээр гээд бүхий л зүйлст манлайлагч байж чадсан оюутнуудаа алдаршуулсан юм.
Энэхүү арга хэмжээний үеэр үүсгэн байгуулагчийн тэтгэлэгт 15 оюутан, төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэгт 3 оюутан шалгарснаас гадна тэргүүний судлаач, манлайлагч, урлаг спортын манлайлагч анги хамт олон, шилдэг клуб зэрэг төрөлд ОТИС-ийн салбар сургууль бүрээс шалгаруулжээ.
Тухайлбал,
Манлайлагч тэргүүн оюутан: Бизнесийн удирдлага-4-р курс Б.Нэмүүцэцэг, АТҮ4 Х.Энхзаяа, Эрх зүй-3 Т.Маргад-Эрдэнэ
Манлайлагч удирдагч оюутан: БУ-2 Г.Гантигмаа, Сэтгэл судлал-3 Б.Буянжаргал, Эрх зүй-3 Э.Энэбиш
Манлайлагч судлаач оюутан: Банк санхүү-3 А.Уянга, Эрх зүй-3 Ч.Баасанжав
Манлайлагч урлаг спорт: Банк,санхүү-3 М.Анужин, Сэтгэл судлал-2 Д.Сүхбат, Эрх зүй-4 Э.Энэрмаа
Манлайлагч хамт олон:
- О.Хулан багштай Агаарын тээврийн үйлчилгээ 2б анги
- П.Лхамсүрэн багштай Программ хангамж 2 анги
- Т.Болор-Эрдэнэ багштай эрх зүй 2а анги
Шилдэг клуб: Дохионы хэлний клуб тус тус шилдэг гэдгээ харуулсан юм.
Шилдэгийн шилдэг оюутнаар Эдийн засаг Бизнесийн удирдлагын сургуулийн Бизнесийн удирдлага 4-р курсын оюутан Б.Нэмүүцэцэг тодорсон юм. Тэрээр ОТИС, Erasmus+International Credit Mobility хамтын ажиллагааны гэрээний дагуу Румын улсын Трансилванийн их сургуульд нэг улирал оюутан солилцоогоор суралцахаар өнөөдөр ниссэн юм.
Ташрамд дурдахад, Отгонтэнгэр их сургуулийн үүсгэн байгуулагч Д.Оюунхорол 30 жилийн хугацаанд нийт 3188 оюутанд 2,7 тэрбум төгрөгийн оюуны хөрөнгө оруулалтыг хийж олон мянган залууст дээд боловсрол эзэмшиж улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгожээ.