МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Бадарчийг томилжээ
2022 оны 10 сарын 13
Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг томилжээ.
Профессор Д.Бадарч нь ШУТИС-ийн ректор, Америк, Япон, Герман зэрэг гадаад улсын их, дээд сургуулиудад уригдан ажилласан туршлагатай нэгэн юм.
Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын тушаалд дурдсанаар түүнийг 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс уг албан тушаалд томилсон ба МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах хүртэл ажиллуулна.
Өмнө нь МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор, профессор Б.Очирхуяг ажилласан ба чөлөөлсөн үндэслэл нь тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын товыг ойрын хугацаанд гаргаж, мэдээлнэ гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641347
0 эможи
Зочин
2022-11-07 16:10
Өндөр боловсролтой доктор профессор захирал та МУИС-ийнхаа нэрийг МУШУҮИС гэх мэт шинжлэх ухаанч нэр томъёонд оруулан МҮИС-тай маргаанаа зогсоовол таарна. Боловсролын сайдын болчимгүй байдалд бүү автаарай.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: