Г.НАРАНТУЯА : Би хүүхдэд дүн тавьдаггүй. Багаар нь оноо өгч дэмжиж, урамшуулдаг Г.НАРАНТУЯА : Би хүүхдэд дүн тавьдаггүй. Багаар нь оноо өгч дэмжиж, урамшуулдаг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.НАРАНТУЯА : Би хүүхдэд дүн тавьдаггүй. Багаар нь оноо өгч дэмжиж, урамшуулдаг

2022 оны 10 сарын 05
Боловсролын байгууллагад менежер, удирдлага, бага ангийн багшаар 46 дахь жилдээ ажиллаж буй, заах арга, туршлага чадвараараа хамт олон, салбартаа  үлгэр дууриалал болсон Солонго Эс Эф сургуулийн бага ангийн багш Г.Нарантуяатай Олон улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан ярилцлаа.

Arslan.mn

Юуны өмнө танд багш нарын баярын мэнд хүргэе. Та бага ангийн багшаар тасралтгүй 15 жил ажиллаж байгаа. Бага ангийн багшийн юу нь гоё, бахархалтай санагддаг вэ? 

Баярлалаа. Миний хамгийн бахархалтай ажил бол бага ангийн багш. Учир нь бага ангийн багш хүүхдүүдийн сэтгэлд үүрд үлддэгээрээ сайхан. Миний хувьд боловсролын байгууллагад 46 жил ажиллахдаа ихэнх хугацаанд нь бага ангийн багшаар ажилласан. Сүүлийн 15 жилд нь Орчлон, Үй Цай болон Солонго Эс Эф сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Анх ажлын гараагаа Булган аймгийн Сэлэнгэ сумын найман жилийн сургуулиас эхэлж байсан бол одоо зуу, зуун шавь нараараа багшаа гээд дуудуулаад явж байна даа. 

Багш бүрт өөр өөрийн гэсэн заах арга зүй байдаг. Таны хувьд? 

Миний үндсэн заах аргуудын нэг нь тайлбартай дасгалын арга. Тайлбартай дасгалын арга гэдэг нь хүүхэд хүссэн ч хүсээгүй ч мэдэхээс өөр арга байхгүй ийм арга. Хүүхэд болгон тайлбарлан, хүүхэд болгон ярина гэсэн үг. Энэ нь хүүхдийг сурч буй зүйлээ ойлгох, тайлбарлаж ярих, бусдадаа хуваалцах чадварыг их хөгжүүлдэг. Хүүхэд бүрийг тэгш хүртээмжтэй сургахад түлхүү нөлөө өгдөг онцлогтой. 

Arslan.mnБага ангийн хүүхдүүдийн хичээл харьцангуй их, ачаалалтай болсон юм шиг санагддаг. Таны хувьд ямар бодлого барьж хичээлээ заадаг вэ? 

Анги ахих тусмаа миний хичээл хялбар болдог. Учир нь сууриа жигдхэн хангалттай сайн авчихдаг учраас тэр. Би хүүхдэд дүн тавидаггүй. Зөвхөн оноогоо тавиад явна. Танай багаас 4 хүүхэд ярьсан 20 оноо авлаа, хүүхэд бүр 5 оноогоо авсан шүү гээд баярлуулаад, урамшуулаад явдаг. Хүн ерөөсөө урамын амьтан шүү дээ. Гоё болсон байна гэхэд хүүхдүүдийн маш их баярлаж байгаа нь нүдэнд харагддаг. Хүүхэд хүүхдийн онцлог өөр. Хүлээж авч байгаа чадвар нь өөр. Тиймээс багш тухайн сурагчийг хичээл дээр нь сайн хөгжүүлж өгөх хэрэгтэй. Багш багшийн заах арга өөр. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар багштай байнга холбоотой байж, нэг зорилго чиглэлтэй байх л хэрэгтэй. 

Ер нь хүүхдийн гэрийн даалгаварыг чанартай хийлгэчихвэл тэр хүүхэд 1,2 дугаар ангидаа төвөггүй биеэ даагаад явчихдаг. Сурдаггүй хүүхэд гэж байхгүй. 

Эцэг, эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдийнхээ юун дээр нь илүү анхаарах хэрэгтэй санагддаг вэ?  

Ээж, аав, асран хамгаалагч нар хүүхдээ бусдын, найзынхаа хүүхэдтэй их харьцуулж ханддаг юм шиг санагддаг. Тэдний хүүхэд ингэж сураад байхад манай энэ гэж сурахгүй юмаа гэх жишээтэй. Багш хүний зүгээс анзаарч байхад тэгэж ерөөсөө болохгүй юм шиг санагддаг. Харин ч миний хүү чадна шүү дээ, мундаг, улам сайжирч байна, багш чинь чамайг сайн байна гэж байна лээ гээд сайхан урамшуулаад дэмжээд, урам өгөх хэрэгтэй. Би өмнө ч хэлсэн. Хүүхэд гэдэг хөөрхөн урмаар их баярлаж, сурах, өөртөө итгэх итгэл суудаг. 

Эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарын хувьд мөн хүүхдийнхээ хажууд багшийг нь муулж болохгүй, багшийн ажлыг дэмжиж хүндэтгэдэг байх хэрэгтэй. Тэгэж байж хүүхэд, асран хамгаалагч, багш гурав нэг зорилгын төлөө хамтдаа ажиллах боломж бүрддэг. Хүүхдүүд багшийгаа их гоё хүндэлдэг.

Их ажлынхаа хажуугаар бидэнтэй товч сонирхолтой ярилцсан танд баярлалаа. Танд болон танай шавь нарт сурлага хөдөлмөр, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье. 

Баярлалаа. Үргэлж дэмжиж тусалж ажилладаг сургуулийнхаа хамт олон, нийт эцэг эхчүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Мэргэжил нэгт нийт багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе! 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641101
7 эможи

keyboard_arrow_up