COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа

админ
2022 оны 9 сарын 02

Arslan.mn

Отгонтэнгэр их сургууль үр дүнд суурилсан удирдлагын менежментийн тогтолцоог бүрдүүлж, төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэхийг зорьж стратеги төлөвлөгөөндөө тусгасан юм.

Отгонтэнгэр их сургууль нь анх 2018 онд Чанарын менежментийн тогтолцооны олон улсын  ISO 9001:2015 (Монгол улсын MNS ISO 9001:2016) стандартыг хэрэгжүүлэн МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжилзүйн үндэсний газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраар баталгаажуулалт хийлгэсэн.

ISO 9001:2015 менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн тухай гэрчилгээ, стандартын тэмдэглэгээг хэрэглэх эрхийг 3 жилийн хугацаатай олгодог. Ингэснээр өөрийн баримт бичиг дээр болон сурталчилгааны байдлаар чанарын менежментийн тогтолцооны Олон улсын стандартын тэмдэглэгээг хэрэглэх эрхтэй болдог юм.

Өнгөрсөн хичээлийн жилд манай хамт олон чанарын удирдлагын тогтолцооны стандартын 2 дахь шатны баталгаажуулалтыг Дээд боловсрол олгох үйл ажиллагаа, Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа, Боловсролын бусад үйл ажиллагаа, үйлчилгээний хамрах хүрээнд хийлгэж, үл тохирол, анхааруулга, сайжруулах нөхцөлгүйгээр 100 хувь амжилттай хамгаалжээ.

Тус стандартыг нэвтрүүлснээр дээд боловсрол олгох үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг Олон улсын ISO 9001 стандартын шаардлагад хэрхэн нийцүүлж, чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийн байнгын сайжруулалтыг хийж байгаа эсэхэд жил бүр магадлах аудитыг хийдгээрээ онцлогтой. Чанарын удирдлагын үр дүнтэй тогтолцоог бий болгож хэрэгжүүлснээр оюутнуудад тэдний хэрэгцээнд нийцсэн чанартай боловсролыг олгох стандартын шаардлагад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоо бүрдсэнийг илэрхийлж байгаа юм.

БШУЯ-аас 2022-2023 оны хичээлийн дээд боловсролын салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд дээд боловсролын салбарын удирдлага, зохион байгуулалт, чанарын баталгаажуулалтыг хангах, чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Тиймээс ч Отгонтэнгэр их сургууль бусад дээд боловсролын сургалтын байгууллагуудыг түүчээлэн манлайлж, энэхүү стандартыг нэвтрүүлсэн тухай гэрчилгээгээ гардан авч байна.

Энэ хичээлийн жилээс манай хамт олон Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO37001:2016 стандарт болон боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 нэвтрүүлэхээр зорьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639994
1 эможи

Зочин
2022-09-02 21:06
Менгийг телчихвел гэрчилгээ егдег олон байгууллага бий!
keyboard_arrow_up