Т.Ням-Очир: Цэцэрлэгийн бүртгэлийг ДАХИН ЯВУУЛНА Т.Ням-Очир: Цэцэрлэгийн бүртгэлийг ДАХИН ЯВУУЛНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Ням-Очир: Цэцэрлэгийн бүртгэлийг ДАХИН ЯВУУЛНА

2022 оны 8 сарын 29

Arslan.mn

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар гурван үе шаттай явуулж байна. Цэцэрлэгийн бүртгэл нэг удаа хийгдээд хаагдахгүй. Дахин бүртгэлийг явуулж хаягийн зөрчил, мэдэгдэл очоогүй хүмүүсийг дахин бүртгэнэ. Боловсролын системийн мэдээллийг нэгтгэхэд нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 гэж гарсан. Бид цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүгдийг нь хамруулахаар ажиллаж байгаа. Гэвч зарим хороонд буюу Хангай хотхон, Хүннү, Рапид хороолол зэрэг байршилд хэт өндөр ачаалал үүсээд байна. Мөн зарим эцэг эхчүүд оршин суух хаягаа өөрчилж байгаа нь бүртгэл хийхэд хүндрэл учруулж байна. Түүнчлэн, цахим системээр бүртгэл явуулж байгаа болохоор нэг айлын хүүхдийг өөр, өөр цэцэрлэгт хамруулсан асуудал гарсан. Үүнийг яамнаас зохицуулалт хийхээр ажиллаж байгаа. Мөн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулах санал асуулгаар 1932 хүүхдийг бүртгэсэн. Цэцэрлэгийн насны  2-5 насны 150 мянган хүүхэд байна. Бид аль болох бүгдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулах бодлого баримталж ажиллаж байгаа" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
639792
4 эможи

Zochin
2022-08-31 02:04
Zaawal haygiin todrhoilt geed awhgvi ym bn
keyboard_arrow_up