Цэцэрлэгийн хүсэлт явуулсан бүх хүүхдийг хуваарилжээ Цэцэрлэгийн хүсэлт явуулсан бүх хүүхдийг хуваарилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэгийн хүсэлт явуулсан бүх хүүхдийг хуваарилжээ

2022 оны 8 сарын 28

Arslan.mn

БШУЯ-наас хүүхдүүдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн  гар утсанд нь хүргэж дууслаа хэмээн мэдээллээ.

Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111.542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилсан байна. Түүнчлэн цахим бүртгэлээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилжээ. 

Хэрэв иргэн таны утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг БШУЯ-наас хүслээ. Өөрөөр хэлбэл e-mongolia системээр дамжуулан хүсэлт илгээсэн бол төлөвийг дахин нягтлах юм байна. Мөн цэцэрлэгт биечлэн очсон болон нийслэлийн боловсролын газарт хандсан хүмүүс хуваарилагдсан талаар мэдээлэл хүлээн аваагүй бол тухайн байгууллагадаа дахин хандах ажээ. 

Улсын цэцэрлэгүүд өөрийн салбар бүлгүүдийг бусад байршилд нээн ажиллуулж байгаа тул таны хүүхэд тухайн цэцэрлэгийн аль салбарт хамрагдсаныг цэцэрлэгийнхээ үндсэн байранд очиж мэдэх боломжтой юм байна.  Түүнчлэн энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд 9 дүгээр сарын 10-нд эхлэх хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдах боломжтой ажээ. 

Бүртгэлийн үр дүн болоод иргэдээс ирж байгаа нийтлэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар даваа гарагт БШУЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639746
0 эможи

keyboard_arrow_up