Цэцэрлэгийн хуваарилалтыг дараах ГУРВАН СУВГААР эцэг, эхчүүдэд мэдээлнэ Цэцэрлэгийн хуваарилалтыг дараах ГУРВАН СУВГААР эцэг, эхчүүдэд мэдээлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэгийн хуваарилалтыг дараах ГУРВАН СУВГААР эцэг, эхчүүдэд мэдээлнэ

2022 оны 8 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 10-24-ний хооронд цахимаар хүлээн авсан. Нийт 111 мянган 542 хүүхэд бүртгүүлжээ.

Цэцэрлэгт хуваарилсан талаарх мэдээлэл эцэг эхчүүдэд дараах гурван сувгаар хүргэнэ. Үүнд:

  • E-Mongolia систем
  • Үндэсний цахим шуудан
  • Эцэг эхийнх нь бүртгэлтэй гар утасны дугаарт зурвасаар мэдээлэл тус тус очно.

Хэрвээ "Хүсэлтийг судалж байгаа" гэсэн төлөвтэй байвал сандралгүй, төлөв өөрчлөгдөхийг хүлээгээрэй. Таны хүүхдийг тун удахгүй харьяа оршин суугаа хаягийнх нь дагуу цэцэрлэгийг хуваарилах болно.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа тул эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны 09 дүгээр сарын10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг дахин зарлах юм.

 

 

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639731
0 эможи

keyboard_arrow_up