НИЙТИЙН ТЭЭВЭР: Хөнгөлөлттэй зорчих картыг анх удаа авах оюутнууд цахимаар захиална НИЙТИЙН ТЭЭВЭР: Хөнгөлөлттэй зорчих картыг анх удаа авах оюутнууд цахимаар захиална
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НИЙТИЙН ТЭЭВЭР: Хөнгөлөлттэй зорчих картыг анх удаа авах оюутнууд цахимаар захиална

2022 оны 8 сарын 25

Arslan.mn

Их, дээд сургуульд шинээр элссэн оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлтэй зорчих Umoney картыг хэрхэн авах талаар Улаанбаатар смарт карт ХХК-аас дараах мэдээллийг гаргажээ.

Анх удаа оюутны Umoney карт захиалах гэж байгаа бол энэхүү холбоос дээр дарж, шинэ захиалгын анкетыг бөглөх юм. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатай юм. Хүсэлтийг тухайн компани хүлээж авсны дараа нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг

Карт захиалах үнэ 4,600 төгрөг ба энд дарж төлбөрөө төлөн гүйлгээний зургийг баримтжуулж, анкетдаа хавсаргах шаардлагатай юм.

Харин картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбарт очиж, шинээр авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639676
0 эможи

Зочин
2022-08-25 14:19
новш гэж энэ 1 хорооны даргын тодорхойлолт гэдгээ болиоч
keyboard_arrow_up