БШУЯ: Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг 200 гаруй хүүхдийг бүртгэхээс татгалзсан БШУЯ: Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг 200 гаруй хүүхдийг бүртгэхээс татгалзсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БШУЯ: Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг 200 гаруй хүүхдийг бүртгэхээс татгалзсан

2022 оны 8 сарын 23

Arslan.mn

Эцэг эх нь орон нутгийн хаягтай, хотод түрээсийн байранд амьдардаг иргэдийн хүүхдийн харьяаллын дагуу сургууль цэцэрлэгт бүртгэх эсэх асуудлаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр " Олон жил замбараагүй хаягжилт, шилжилт хөдөлгөөнтэй л холбоотой. Энэ жил бүх системийг нэгтгэж ажиллаж байгаа болохоор хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ дараа дараа жил жигдрээд явах зүйл юм. Нийт 78 мянган зургаан настай хүүхдийн мэдээлэл бий. Өчигдрийн байдлаар 64 мянган хүүхэд бичиг баримтын асуудалгүй болсон. Цаана нь найман мянган хүүхдийн асуудал хянагдаж байна. Түр түдгэлзүүлсэн төлөвт дөрвөн мянга орчим хүүхдийн мэдээлэл байна. Тэд шаардлагатай бол хороондоо хандах хэрэгтэй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн 200 гаруй хүүхдийг бүртгэхээс татгалзсан байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
639599
3 эможи

Зочин
2022-08-24 09:30
Дүрэм журам байдаг гэдгийн анхааруулах нь зөв .цэцэрлэгийн дарга сургуулийн захиралуудын мөнгө олдог ганц ажил нь байсан одоо зогсоосон зөв.бүх юм хууль дүрэмд байх ёстой.
Зочин
2022-08-24 00:01
ЯМАР МУНДАГ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭЭ ВЭ? ӨӨРӨӨ БОЛ ЮУ ЭСИЙГ ХИЙЖ БАЙГАА БАЙЖ
Зочин
2022-08-23 12:54
Маш их юм хийж байгаа мундаг залуу. Улс төрд оруулчихвий
keyboard_arrow_up