Цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ дуусна Цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ дуусна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ дуусна

2022 оны 8 сарын 23

Arslan.mn

Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг онцгой анхаарахыг холбогдох газраас анхааруулсан байна.

Тодруулбал, хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулах гэж буй эцэг, эхчүүд хаягийн зөрчилгүй байх ёстой бөгөөд таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдах юм. Тиймээс эцэг, эхчүүдийг өөрийн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон, бүртгэлээ баталгаажуулахыг сануулж байна. 

Бүртгэлийг гурван үе шаттай хийнэ. Эхний бүртгэлийг наймдугаар сарын 8-24, есдүгээр сарын 5-30, аравдугаар сарын 3-24 өдрүүдэд зохион байгуулна. Хэн түрүүлж бүртгүүлсэн нь цэцэрлэгт орно гэсэн асуудал байхгүй.

Цахим элсэлтийн үйл ажиллагааг энэ сарын 26-ны өдөр иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно. 

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ   

  1. Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 24-нийг дуустал;  
  2. Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэлийг хамтатган уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд ажлын цагаар;  
  3. Шаардлагатай цэцэрлэгүүдэд “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр товлосон цагт нэгэн зэрэг Боловсролын хэлтсүүдийн удирдлага дор тус тус зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчдад дараах шаардлагыг хангасан байх

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.
  2. Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох

Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх 

Цэцэрлэгийн эрхлэгч нарт 2015 оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд хоёр нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно) гэж заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639582
0 эможи

keyboard_arrow_up