Л.Энх-Амгалан: Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг ЭХЛҮҮЛЭХГҮЙГЭЭР төлөвлөж байгаа Л.Энх-Амгалан: Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг ЭХЛҮҮЛЭХГҮЙГЭЭР төлөвлөж байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг ЭХЛҮҮЛЭХГҮЙГЭЭР төлөвлөж байгаа

2022 оны 7 сарын 20

Хэвлэлийн бага хурлын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сургуулиудыг 9-р сарын 1-ээс зэрэг эхлүүлэхгүй. Энэ жил 12 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлж болзошгүй байна.

Энэ жил нийт 30 мянган оюутан их, дээд сургуульд элсэнэ. Аль сургуулийн хичээл хэзээ эхлэхийг удахгүй зарлана. Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх зарчим баримтална. Энэ жил 300 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллуулна.

36 мянган хүүхэд их дээд сургууль төгсөхөд 6000 нь ажилтай болсон. Иймд хөдөлмөрийн зах зээлд байгаа мэргэжилтэй уялдуулан сургана.

Хэрэв цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл бидэнд танхим болон танхимын бус шийдлүүд бий. Цаашдаа бид хичээл сургалтын хоцрогдол гаргавал нийгэм эдийн засгийн хохирол амсана.

Цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 10-ны дотор багтаан эцэслэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах хэлмэрчийн асуудлыг энэ жилээс шийднэ" гэв.


ШУУД: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
638749
6 эможи

Чин.
2022-07-20 17:05
Шинэ Монголын косэн энэ жил төлбөрөө нэмээд 3900000,байсан чинь сая төгрөг нэмээд 4900 болгочихлоо энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч төлбөрөө хийж чадахгүй хүмүүсийн сургууль хасан гэж байна сайдаа
keyboard_arrow_up