ЕБС: Шалгалт дууссанаас 10 минутын дараа дүнгээ харж болно ЕБС: Шалгалт дууссанаас 10 минутын дараа дүнгээ харж болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЕБС: Шалгалт дууссанаас 10 минутын дараа дүнгээ харж болно

2022 оны 6 сарын 23

Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ) өнөөдөр эхэллээ. 

Шалгалтын талаарх нэгдсэн мэдээллийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат өглөө.

Тэрбээр "Энэ жил ЭЕШ-д хамрагдахаар 36,253 хүн бүртгүүлсэн. Бүртгүүлэгчдийн шалгалт өгөх хичээл сонголтоор авч үзвэл, 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгмийн ухааныг сонгосон бол үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэлийг сонгожээ.

Улсын хэмжээнд 49 шалгалтын байр бэлдсэн бөгөөд зохион байгуулалтад 2,800 орчим багш, холбогдох чиглэлийн ажилтан ажиллаж байна" гэв.

ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор монгол хэл бичгийн шалгалтыг энэ оноос эхлэн жилд гурван удаа авах юм. Дөрөв болон тавдугаар сард уг шалгалтыг авсан ба гурав дахь удаагийн шалгалтыг арваннэгдүгээр сард зохион байгуулна. Шалгалтын босго оноо 400 байдаг бөгөөд өмнөх хоёр удаагийн шалгалтад босго оноогоо давж чадаагүй 1,180 шалгуулагч бий аж. Эдгээр шалгуулагч ЭЕШ-д хамрагдах боломжтой ч их, дээд сургуульд элсэх боломжгүй болж байна.

"Зургаадугаар сарын 28-наас бүх их, дээд сургуулийн элсэлт цахимаар эхэлнэ"

Түүхийн шалгалт өнөөдөр 10:00-11:20 цагт боллоо. Шалгалтад хоцорсон хүүхэд байхгүйг албаны хүн мэдээлсэн юм. Гэхдээ авто замын хөдөлгөөний нөхцөл байдлыг харгалзан шалгалтын төвдөө цагтаа амжиж ирэхийг мөн санууллаа. 

Өнөөдөр болох удаах шалгалт англи хэлний хичээлийнх бөгөөд 14:00 цагт улс даяар зэрэг эхэлнэ.

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Энэ жилийн онцлог хүүхдүүдийн өмнө өөрсдийнх нь материалыг засаж, дүн оноог нь харуулах боломжтой байгаа. Тодруулбал, шалгалт дууссанаас 10 минутын дараа тухайн шалгуулагч материалаа уншуулж, хэдэн оноо авснаа мэдэх боломж нь нээлттэй.

Улсын хэмжээнд 49 шалгалтын байрны дүн мэдээг БҮТ өдөрт нь нэгтгээд, хэмжээст оноо руу шилжүүлэн нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eyesh.eec.mn сайтад тухайн өдөрт нь багтааж олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэв. 

Мөн дүн онооны батламж хуудсыг энэ жилээс цахим болгожээ. Энэ талаар тэрбээр "ЭЕШ зохион байгуулагдаж дууссанаас хойш буюу зургаадугаар сарын 28-наас эхлэн БҮТ-ийн сайт руу хандаж, өөрсдийн батламж хуудсыг хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас батламж хуудсаа гаргаж авч болно. Улмаар зургаадугаар сарын 28-наас бүх их, дээд сургуулийн элсэлт цахимаар эхэлнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
638192
8 эможи

Tileunel
2022-06-26 00:49
359384
Жамбыл
2022-06-24 20:54
Нийгэм
Ыхылас
2022-06-23 22:29
yykhlas@gmail.com
Ыхылас
2022-06-23 22:27
БГ03291514
Ыхылас
2022-06-23 22:27
91676606
Ыхылас
2022-06-23 22:04
Худабай
Ыхылас
2022-06-23 22:03
Баян Өлгий
Ыхылас
2022-06-23 22:02
220202479
Ыхылас
2022-06-23 21:59
Түүх
Ыхылас
2022-06-23 21:58
Түүх
keyboard_arrow_up