“Шүүх шинжилгээний хариу“ гараагүй байхад  БШУЯ  эмгэнэл илэрхийлэх бус “АРЬСАА“ хамгаалав “Шүүх шинжилгээний хариу“ гараагүй байхад БШУЯ эмгэнэл илэрхийлэх бус “АРЬСАА“ хамгаалав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Шүүх шинжилгээний хариу“ гараагүй байхад БШУЯ эмгэнэл илэрхийлэх бус “АРЬСАА“ хамгаалав

2022 оны 5 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн ЕБС-ийн сургуулийн хоёр сурагч амны хаалт зүүж, хүчилтөрөгчийн дутагдалд орсноос ухаан алдсан харамсалтай явдал болж, улмаар нэг нь нас барсан байж болзошгүй мэдээлэл гарсан.

Тодруулбал, Зургадугаар ангийн сурагч нь цус харваж, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн, 10-р ангийн сурагч нь гэртээ очсон ч тэр оройноо нас барсан гэх.

Гэтэл энэ мэдээллийн дараа БШУЯ-наас арьсаа хамгаалсан,  үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн нь олны шүүмжлэлийг дагуулав.

БШУЯ-ны Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр нар эл асуудлаар тайлбар хийхдээ " Биеийн тамирын хичээлийн үеэр амны хаалт зүүсэн хүүхэд бэртсэн, гэмтсэн тохиолдол гараагүй. Аравдугаар ангийн сурагч тавдугаар сарын 13-нд гэртээ, зүрхний импакт өвчний улмаас нас барсан. Унтаад өглөө сэрээгүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байгаа. Энэ нь биеийн тамирын хичээл болон сургуулийн үйл ажиллагаатай холбоогүй" гэж эрс үгүйсгэсэн мэдэгдэл гаргалаа.

Өөрөөр хэлбэл, "Хүүхэд гэртээ унтаад сэрээгүй. Энэ гүйснээс болсон үхэл биш…" гэж яамны мэргэжилтэн хэнэггүй хэлэв.

"Тэгвэл тухайн өдөр биеийн тамирын хичээл орсон юм болов уу?" гэж сэтгүүлч асуухад "Тэрийг мэдэхгүй байна" гээд инээлээ. Мэдэхгүй юм бол яах гэж хэвлэлийн бага хурал зарласан юм бэ? Яах гэж оролцсон юм бэ? Асуудал болох бүрт эмгэнэл илэрхийлэх бус "АРЬСАА" хамгаалаад суудаг болж. Эмч аятай угаасаа өвчтэй хүүхэд гээд цагдаагийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад юу яриад байгаа юм бэ энэ мэргэжилтэн гэх хүмүүс чинь  Л.ЭНХ-АМГАЛАН сайд аа.

Хамгийн хачирхалтай нь,  Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд дунд сургуулийн сурагч амиа алдсан талаар мэдээлэл хийх үеэр хүний нялх үр, хүүхэд нас барчхаад байхад инээгээд, юу ч болоогүй аятай байсан нь олны дургүйцлийг ихээхэн хүргэв. 

Төрийн байгууллагууд  олон нийтийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн боловч байгууллагын нэр хүндэд халтай, анхаарал татах асуудал нийгэмд үүсмэгц биесээсээ өрсөж мэдээлэл хийн ҮГҮЙСГЭХ, мэдээлэлд ойр байдлаа ашиглан хувь иргэний хэрэгт ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАНДАН ЗАРЛАХ, ЦОЛЛОХ, БУРУУГ ХОХИРОГЧ ТАЛД ӨГДӨГ ХАНДЛАГА ЧИНЬ МУУХАЙ БАЙНА  Л.Энх-Амгалан сайд аа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
637272
3 эможи

Зочин
2022-05-25 13:03
Энэ төрийн эрх мэдэлтэнгүүдийн байж байгаа царай
Зочин
2022-05-24 14:48
Энх амгалан ажлаа өгөө . Ёсзүйгүй сайдаар үхсэнээ хийнэ .дорвойчоод
Зочин
2022-05-24 14:09
Яанаа, Энх-Амгалан сайдыг салбараа хамгийн сайн удирдаж байгаа сайд гэж үнэлж байсан. Гэтэл ийм хэвлэлийн төлөөлөгчтэй байх гэж,,, Одоо уусчиж... солих хэрэгтэй болж байнадаа гэж бодогдлоо
Монгол
2022-05-24 12:32
Манай улсад багш маш их дутагдалтай байнаа багшаа бэлдээчээ бага ангийн багш бүр алга Солонгос улсад хараар ажиллаж байгаад ирсэн хүмүүс бага ангийн багш хийж байна зарим нь 1 р ангийн тоогоо ч бодож чадахгүй хүн багшилж байнаа
Дуф
2022-05-24 12:01
Энэ эмэгтэй арай л юмаа.
Зочин
2022-05-24 11:34
Боловсрол Шинжлэх ухааны яам, Энх-Амгалан сайд асуудал шийдэх чадваргүй... ямар нэг асуудал гарахаар хугацаа хожиж мартуулдаг...
Иргэн
2022-05-24 10:15
Хорт утааны баг өмсөөд гүйлгэвэл яацгаах юм болдоо хөөрхийс
keyboard_arrow_up