​​АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын ТЭТГЭЛЭГ зарлагдлаа ​​АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын ТЭТГЭЛЭГ зарлагдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

​​АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

2022 оны 2 сарын 21

Arslan.mn

АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг Фулбрайт тэтгэлгийн 2023-2024 оны хөтөлбөр зарлагдлаа. Тус тэтгэлэг нь Монголоос судлаач, мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг хамгаалах мөн судалгаа хийх боломжийг олгодог. АНУ-ын Фулбрайт хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог юм. Онлайн өргөдлийн материалыг 2022 оны 4-р сарын 25-ны 08.00 цаг хүртэл хүлээн авах болно.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

-Монгол Улсад амьдарч буй Монгол Улсын иргэн байх;

 -Их, дээд сургууль төгссөн байх ( Бакалаврын диплом болон эсвэл түүнтэй дүйцэхүйц );

 -Хамгийн багадаа 1.5 жилийн бүтэн цагаар ажилласан туршлагатай байх; 

- Англи хэлний шалгалтын оноо хүчинтэй байх

Дараах чиглэлээр суралцах гэж  буй хүсэлт гаргагч хамгийн багадаа TOEFL IBT 90, TOEFL PBT / ITP 575, эсвэл IELTS 7.00 оноотой байх шаардлагатай. Үүнд: Урлагийн удирдлага / Түүх, Биологи, Бизнес / Эдийн засаг / Санхүү,  Инженер, Англи хэл / TESOL,  Жендэр ба эмэгтэйчүүдийн судалгаа, Түүх,  Олон улсын хөгжил,  Олон улсын харилцаа, IТ / Харилцаа холбоо,  Сэтгүүл зүй,  Хууль,  Хэл шинжлэл,  Менежмэнт,  Сэтгэл судлал, Олон нийттэй харилцах удирдлага / Олон нийтийн бодлого,  Улс төрийн шинжлэх ухаан,  Театр / Жүжиг / Бүтээлч зохиол,  Хот / бүсийн төлөвлөлт,  Мал эмнэлгийн чиглэл багтжээ. 

Дээр дурьдсанаас бусад чиглэлээр суралцах гэж буй хүсэлт гаргагч хамгийн багадаа TOEFL IBT 80, TOEFL PBT / IPT 550, эсвэл IELTS 6.5 оноотой байх шаардлагатай юм байна. 

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

Хөтөлбөртэй холбоотой асууж тодруулах зүйл байвал exchange@usembassy.mn имейл хаягаар холбогдоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634704
0 эможи

keyboard_arrow_up