Өнөөдрөөс эхлэн бүх сурагч танхимаар хичээллэж эхлэв Өнөөдрөөс эхлэн бүх сурагч танхимаар хичээллэж эхлэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс эхлэн бүх сурагч танхимаар хичээллэж эхлэв

2022 оны 2 сарын 14

Arslan.mn

2021-2022 оны хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн бүх ЕБС-ийн хичээлийг танхимаар эхлүүлнэ. Манай улсад тархсан омикрон хувилбарын улмаас сурагчдын амралтыг хойшлуулсан юм.

Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс нэг тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа юм.

Танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй гэж УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл зөвлөжээ.  

Мөн цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
634461
2 эможи

keyboard_arrow_up