Ц.Батцэнгэл: Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд хоолой сөөх, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрнэ Ц.Батцэнгэл: Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд хоолой сөөх, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Батцэнгэл: Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд хоолой сөөх, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрнэ

2022 оны 2 сарын 09

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги харшлын төвийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй их эмч Ц.Батцэнгэл омикрон халдварын үед илэрч буй онцлог шинж болоод өвдөөд эдгэсэн иргэдэд сэрэмжлүүлэг болгож мэдээлэл өглөө.

Омикрон халдварын нууц хугацаа богиносч, халдварлах чадвар өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Вакцин хийлгээгүй хүмүүс омикрон хувилбараар өвдсөн тохиолдолд уушгинд халдвар орж хүндрэх, нас барах эрсдэл өндөр байна. Омикрон хувилбар нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь хэрэгтэй. 

Ковид-19 халдвараар өвдсөн хүмүүсийн 59-80 хувьд нь ханиалга намдахгүй байх шинж тэмдэг ажиглагдаж байна. 

Омикрон хувилбарын шинж тэмдэг:

  • Хоолой өвдөх
  • Хоолой сөөх
  • Хоолой сэрвэгнэж ханиах
  • Ядрах, сульдах, хөлрөх
  • Үе мөч өвдөх 

Өвдөөд эдгэсэн иргэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, уушгины рентген зураг авахуулах, спирограмма, цусны хүчилтөрөгчийн хангамж тодорхойлох шинжилгээ, эхокардиографи зэрэг шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

Мөн цус шингэлэх эмийг 2-3 сар хэрэглэхийг зөвлөж байгаа. Ковид-19 халдвар нь мэдрэлийн эд эсийг маш ихээр гэмтээдэг учир ядрах, сульдах шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж байгааг анхааруулж буй. Энэ үед биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, нэмэлт витаминуудыг уух нь зүйтэй. Мөн сайн унтаж амрах хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг та дараах видеоноос хүлээн авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634332
4 эможи

keyboard_arrow_up