Даваа гарагаас их, дээд сургуулийн хичээл эхэлнэ Даваа гарагаас их, дээд сургуулийн хичээл эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Даваа гарагаас их, дээд сургуулийн хичээл эхэлнэ

2022 оны 2 сарын 02

Arslan.mn

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.

МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагаас танхимаар хичээллэнэ.

2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3 хувь, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3 хувь, их, дээд сургуулийн багш нарын 58.0 хувь нь тус тус хамрагдсан.

Мөн 12-15 насны хүүхдийн 77.5 хувь, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
9
634217
24 эможи

Oyutan
2022-02-06 23:14
Onlain heterhiii ur dungui bna surguuli2 oor tiim uchraas tanximaara or eswel tulbur hongolj ogh ni zow shuu
Oyutan
2022-02-06 23:06
MSVT bolon ih deed surguuliudaa 2sariin 14nd oruulhan deer bh bid nar tulburuu tulj suraltsajbga tul oruulj ugmuur bna
oyutan
2022-02-06 21:41
tsahim zuw shvv
oyutan
2022-02-06 02:44
bid c gsen hun ersdelgvi bmaarbnaa
oyutan
2022-02-04 22:03
echnee angi yaj orhiin be
Oyutan
2022-02-04 21:57
Tsahimaar emjluultsgeegeerei
ouytan
2022-02-04 19:35
tsetserlgiin nasnii hvvhed hvrtel hicheeldee ywaad bhad nasan vhvrsen hvvhed ooriigoo hamgalaad ywj chanshd
ouytan
2022-02-04 19:35
tsetserlgiin nasnii hvvhed hvrtel hicheeldee ywaad bhad nasan vhvrsen hvvhed ooriigoo hamgalaad ywj chanshd
Oyutan
2022-02-04 14:37
Tanhimaaraa oruulyaa
Оюутан
2022-02-03 23:23
Ингэх юм бол төлбөр хөнгөлж өг ямр ч олигтой мэдлэг авахгүй юм бн
Оюутан
2022-02-03 23:23
Анхны суурь мэдлэгээ чанартай авчимаар бнн шдээ ирээдү будаа
Оюутан
2022-02-03 23:22
Төлсөн төлбөртэй тааруулж мэдлэгтэй болмоор бнн псда 14 эхлүүлээд 7 7 танхимаар цахимаар хослуулмаар бн
Ouytan
2022-02-03 18:26
Msvt bolon ih deed surguuliuda 2sariin14nd oruulhan deer bh bid nar tolboroo tolj suraltsaj bga tul mergjlee bvren togs ezemshmeer bn
keyboard_arrow_up