ЗГ: “Омикроны оргил үе таарах учраас хичээлийг долоо хоног сунгахаас өөр аргагүй“ ЗГ: “Омикроны оргил үе таарах учраас хичээлийг долоо хоног сунгахаас өөр аргагүй“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: “Омикроны оргил үе таарах учраас хичээлийг долоо хоног сунгахаас өөр аргагүй“

2022 оны 1 сарын 26

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС-ийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэх шийдвэр гаргалаа. Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх бөгөөд үүний дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хичээл 100 хувь танхимаар үргэлжилнэ.

Хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед сургалтыг 100 хувь танхимаар зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдад хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд ажиглагдаж байна.

Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас хичээл эхлэх хугацааг нэг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй. Цаашдаа тархалт буурах байх хэмээн найдаж байна.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол Цагаан сарын баярыг хөл хязгаартай, зөвхөн гэр гэртээ зохион байгуулахыг хүсэж байна.

Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар үргэлжилж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ. Сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэг дагаж амардаг байсан. Сүүлийн хоёр жил хөл хориотой байсан ч хүүхдүүдээ аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
634084
12 эможи

keyboard_arrow_up