​ Засгийн газраас жил бүр зарладаг томоохон тэтгэлгүүд ​ Засгийн газраас жил бүр зарладаг томоохон тэтгэлгүүд
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

​ Засгийн газраас жил бүр зарладаг томоохон тэтгэлгүүд

2022 оны 1 сарын 06

Arslan.mn

Та бүхэнд энэ онд уламжлал болон зарлагдах гадаадын орнуудын бүрэн санхүүжилттэй, томоохон Засгийн газрын тэтгэлгийн мэдээллийг танилцуулж байна.

​АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэг

Энэхүү тэтгэлэг нь Монголоос судлаач, мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг хамгаалах мөн судалгаа хийх боломжийг олгодог. АНУ-ын Фулбрайт хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог юм. Фулбрайт хөтөлбөрийн бүртгэл ихэвчлэн 2-4 сарын хооронд эхлэх бөгөөд АНУ-ын элчин сайдын яамны цахим хуудас болон хэвлэл мэдээллээр танилцуулдаг уламжлалтай.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Их, дээд сургууль төгссөн байх ( Бакалаврын диплом болон эсвэл түүнтэй дүйцэхүйц );
  • Хамгийн багадаа 1.5 жилийн бүтэн цагаар ажилласан туршлагатай байх;
  •  Англи хэлний шалгалтын оноо хүчинтэй байх
  • Тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн амьдрах зардал, ирэх, буцах онгоцны тиз бусад зайлшгүй зардлуудыг төлөх нэмэлт тэтгэмжүүд багтана.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 гаруй Монгол иргэн Австрали улсад суралцан төгсөж Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрт амжилтай хамрагдаж суралцах хугацаандаа оюутнууд мэдлэг, ур чадвараа сургалт судалгаагаар дамжуулан сайжруулах боломжийг олгоно. Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа жил бүрийн хоёрдугаар сард эхлэн дөрөвдүгээр сард хаагддаг. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй байна.

Тэтгэлэгт дараах зардлууд багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Хоёр талын нисэх онгоцны тийз
  • Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд
  • Амьжиргааны зардал яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
  • Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
  • Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.

​Их Британийн Засгийн газрын Чевнинг тэтгэлэг

Чевнинг нь Их Британийн Засгийн газраас жил болгон олгодог олон улсын манлайлагч залуучуудад зориулсан магисртын түвшний нэг жилийн тэтгэлэг юм. Ирээдүйн манлайлагч, улс төрийн зүтгэлтэн, шийдвэр гаргагчдад зориулсан уг тэтгэлэг нь мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна олон орны манлайлагч залуучуудтай найз нөхөд болох, Английн түүх соёлтой танилцах сайхан боломжийг олгодог. Мөн Англи улстай урт хугацааны эерэг хамтын ажиллагаа явуулах суурийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой билээ. Энэхүү хөтөлбөр нь жил бүрийн наймдугаар сард эхлэж арваннэгдүгээр сард хаагддаг.

Тавих шаардлага

  •  Хөтөлбөрөө дуусгаад хоёр жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх
  •  Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш - хоёр ба түүнээс дээш жил ажилласан       туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/
  • Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/
  • Тэтгэлэгт - Сургалтын төлбөр, дотуур байр, сар бүрийн амьжиргааны зардал, ирж, буцах онгоцны зардал багтах юм.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Энэхүү тэтгэлэг нь бакалаврын болон магистр, докторын оюутнуудад Өмнөд Солонгосын их дээд сургуулиудад бүрэн тэтгэлэгтэй суралцах боломжийг олгодог олон улсын хэмжээний хөтөлбөр юм. Жил бүрийн хоёрдугаар сарын дунд үеэр бакалавраас дээш түвшний тэтгэлэг зарлах бол магистрын түвшний тэтгэлэг 3-4 сарын хооронд болох юм.

Тэтгэлэгт сургалтын төлбөр, онгоцны билет, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардал, тэтгэмж, хэлний сургалтын  зардлыг олгодог байна. Мөн ТОПИК 5,6 түвшний оюутнууд сар бүр нэмэлт 100,000 вон авах боломжтой.

Шаардлага:

  • Бакалаврын түвшний суралцагч 25-аас доош насны байх
  • Магистр, докторт суралцагч 40-өөс доош насны байх
  • Боловсролын гэрчилгээ
  • Голч дүн 80 хувь буюу 2.64-оос дээш / 4.0-өөс /
  • Эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх

Япон улсын Засгийн газрын тэтгэлэг

Тус хөтөлбөр нь магистр болон докторын түвшинд бүх мэргэжлийн чиглэлээр элсэлт авах бөгөөд тус улсын Элчин сайдын яам болон Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх хөтөлбөрийн дагуу тухайн суралцах чиглэлээс хамааран эхний ээлжинд хүсэлт гаргагчдын дунд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах юм.Судлаач оюутан нь суралцаж буй хугацаандаа магистрантур, докторантурын шалгалтанд тэнцвэл үргэлжлүүлэн тэтгэлгтэйгээр суралцах боломжтой. Тус тэтгэлэг нь жил бүрийн тавдугаар сард зарлагддаг байна.

Тэтгэлгийн хэмжээ:

Сар бүр:  143,000 иен /Судлаач оюутан/

                 144,000 иен /Магистрант/

                 145,000 иен /Докторант/

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Бакалаврын зэрэгтэй байх;
  • Их сургуулиа төгссөнөөс хойш хоёр болон түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх;
  • Их, дээд сургууль төгссөн сургуулийн голч дүн 3.5-аас дээш байх;
  • Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх;

Германы Засгийн газрын DAAD тэтгэлэг

Герман улсын засгийн газраас хөгжиж буй орнуудын оюутнуудад боловсрол олгохоор чиглэсэн хөтөлбөр бөгөөд ихэвчлэн 6-7-р сард зарладаг. Тэтгэлэг нь гадаад оюутнуудыг тодорхой мэргэжлийн чиглэлүүдээр Германыы их дээд сургуульд мастерын зэрэгт суралцах боломжийг олгох юм.

Тавих шаардлага:

  • Баклаврын зэргийн дипломтой дүйцэх дээд боловсрол эзэмшсэн байх ёстой.
  • Өмнөх сурлага чармайлт сайтай байхаас гадна, хамгийн чухал шалгуур бол тухайн оюутны Герман улсад очиж сурах гэж буй зорилгодоо боловсролын болон хувийн шалтгааны үүднээс
  • Анкет өгөх үед тухайн оюутан суралцах гэж буй сургуульдаа тэнцсэн гэсэн сургуулийн албан ёсны бичгийг хавсаргах ёстой.
  • Суралцах гэж буй чиглэлээрээ хоёр жил ажилассан туршлагатай байх
  • Бакалавр, магистрын зэрэг хүртсэнээс хойш зургаан жил өнгөрөөгүй байх
  • Суралцах хөтөлбөр нь Герман хэл дээр явагдах бол – Герман хэлний B1 түвшин;
  • Суралцах хөтөлбөр нь англи хэл дээр явагдах бол – IELTS 6, IBT TOEFL 80 оноотой байх.
  • Энэ тэтгэлэгт ирж очих онгоцны зардал, сар бүрийн амьжиргааны зардал, даатгал, судалгааны нэмэгдэл мөн гэр бүлтэйгээ байдаг бол гэр бүлийн нэмэгдэл багтана.

Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

Туркийн тэтгэлэгт манлайлах чадвар чухал бөгөөд нийгмээ бэхжүүлэхийн төлөө тууштай байх ёстой. Үүнээс гадна их дээд сургуулиуд олон улсын бүх элсэлтийн журмын талаар бүх эрдэмтдэд тусламж үзүүлэх болно. Оюутнуудыг байрлуулах Туркийн 50 гаруй их дээд сургууль байдаг. Туркийн Засгийн газрын тэтгэлэг нь ихэвчлэн 1-2 сард зарладаг байна.

Үндсэн шаардлага:

Тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.

Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг.

Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй.

Бакалавр 21 нас хүрээгүй байх, магистр 30 нас хүрээгүй байх, доктор 35 нас хүрээгүй байх

Тэтгэлгийн хэмжээ:

  • Дотуур байранд үнэгүй байрлана.
  • Их сургуулийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
  • Tурк хэлний бэлтгэл (1 жил)
  • Онгоцны тийз (хоёр талын тийзийг нэг удаа үнэгүй олгоно.)

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэг болон бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээллийг https://www.turkiyeburslari.gov.tr/en цахим хуудсанаас авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
633706
4 эможи

Буяндэлгэр
2024-03-21 19:44
Маш гоё
keyboard_arrow_up