Ж.Гантулга: Өнгөрсөн долоо хоногт 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан Ж.Гантулга: Өнгөрсөн долоо хоногт 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Гантулга: Өнгөрсөн долоо хоногт 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан

2021 оны 11 сарын 29

Arslan.mn

Хүүхэд багачуудын дунд халдвар хэр байгаа, сургууль, цэцэрлэгийн орчинд халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн  Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бүрэн зайны сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна.

Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633024
1 эможи

keyboard_arrow_up