ЖАГСААЛТ: Цэцэрлэгийн хүүхдүүд юу бэлдэх вэ? ЖАГСААЛТ: Цэцэрлэгийн хүүхдүүд юу бэлдэх вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЖАГСААЛТ: Цэцэрлэгийн хүүхдүүд юу бэлдэх вэ?

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Цар тахлын эрсдэлтэй үед боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна.

4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын 1-нээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна.

Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болох юм.

Элсэлт, бүртгэлийн талаарх мэдээлэл авах утасны дугаар:

2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргах аж.

Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэх бөгөөд хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжид гурван сар хэрэглэх байдлаар бэлтгүүлэхээр болсон.

Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.

Үүнд,

  • Нэг ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ,
  • Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч, корпус болон давхраар хэсэгчлэн хаана,
  • Өөр хоорондоо хамраалгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.

  • Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
  • Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
  • Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
  • Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
  • Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
  • Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллахыг зөвлөж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХЭЭС БЭЛТГҮҮЛЭХ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ГУРВАН САР ХЭРЭГЛЭХ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
4
angry an post
5
629768
14 эможи

Зочин
2021-08-16 15:52
Бүтэн 2ийн 2019 2020 онд бүх юмыг нь бэлдэж өгсөн ялгаагүй 2,3 сар ороод л тарсан. 10,20 мянгаар юм авч өгдөг бол бас яахав 100,200 мянга бол зүгээр нэг тоо биш шүү дээ авж өгч чадахгүй хүн бас байгаа шдээ. Багш нар нь жоохон ч гэсэн сэтгэлтэй байж хүний авч өгсөн юмыг зарцуулах ёстой хүүхдүүдэд нь зарцуулмаар байна.
гэгээ
2021-08-16 13:24
нодинон авч өгсөн юмаа хэрэглээгүй тарсан ер нь цэцэрлэгийн багш нар өөрсдөө авчихдаг буцааж өгдөггүй урд өдөр нь өгөөл маргааш нь карентилагдцан хавар тарах үеэр хүүхдийнхээ юмыг авах гээд очсон чинь байхгүй ш дээ хэргэлцэн гээд хэнэгчүй өгөөгүй . энэнд нь хяналт
Maral
2021-08-13 23:17
Nodnin beltguulsen ymaa yachihaad ahiad ym belduuleh gd bgaag ni oilghgui l bna shuu. Awahdaa sain gj. Awsnaa ashiglaj duusaad awah heregtei shdee. Archaagui ymaa
Зочин
2021-08-13 21:43
Ноднин бэлтгэж өгсөн зүйлс яасан юм бэ. 9 сард бүтэн жилийн хэрэгцээт зүйлс өгөөд 2 сар л явсан шүү дээ. Багш, эрхлэгч нараас тодруулга авах нь зүйтэй шүү
otgonzul oyuntsogt
2021-08-13 11:13
2nastai hvvhdiig tsetserlegt hesee awah we
keyboard_arrow_up