Зургаан наснуудыг parent.edu.mn систем дээр ирэх даваа гарагийн 09:00 цагаас эхлэн бүртгэнэ Зургаан наснуудыг parent.edu.mn систем дээр ирэх даваа гарагийн 09:00 цагаас эхлэн бүртгэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зургаан наснуудыг parent.edu.mn систем дээр ирэх даваа гарагийн 09:00 цагаас эхлэн бүртгэнэ

2021 оны 8 сарын 09

Arslan.mn

БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат ЕБС-д элсэх элсэгчдийг системд хэрхэн бүртгэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ хичээлийн жилийн элсэлтийг эцэг эхэд зориулсан parent.edu.mn системийн тусламжтайгаар цахимаар зохион байгуулна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэлтээ цахимаар бүртгүүлж болно.

Хамран сургах тойргийн мэдээллийг гаргаж, системд оруулах ажил явж байгаа. Үүний дараа хамран сургах тойргийн дагуу бүх зургаан настай хүүхдүүдийг сургуулиуд руу хуваарилж өгнө. Энэ ажил наймдугаар сарын 10-ныг хүртэл явагдана. Наймдугаар сарын 11-15-ны хооронд сургуулийн элсэлтийн комиссынхон элсэлтийн урьдчилсан бүртгэлээ хийнэ. 

Наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болно. Ингэхээр эцэг эхчүүд тухайн систем рүү ороод хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах ажлыг хийнэ. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхээр танай хүүхэд энэ сургуульд орох боломжтой, та зөвшөөрч байна уу, баталгаажуулах уу гэдэг мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Эцэг эхчүүд энэ мэдээллийг баталгаажуулна. Энэ баталгаажуулах хугацаа наймдугаар сарын 16-наас наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл байна. 

Бүртгэлийн хэлбэрийн хувьд parent.edu.mn үндсэн систем, ESIS мобайл аппликэйшн болон тухайн сургуулиуд дээр бүртгэлийн комисс ажиллаж байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
629622
15 эможи

Зочин
2021-08-20 15:11
7nast huuhdiig yaj burtguuleh we bolhgu bn aldaa garlaa gd boldgu
Боржигон
2021-08-19 12:13
hvvhdee yaj bvrtgvvlj bga yum bol
Мөнх-Од
2021-08-11 10:28
Одоо хүүхэд бүртгэж авж бгаа болвуу
Мягмарцогт
2021-08-10 22:59
Өлзийбаяр
Мягмарцогт
2021-08-10 22:59
Өлзийбаяр
keyboard_arrow_up