Элсэлтийн ерөнхий шалгалтад хориглох зүйлс Элсэлтийн ерөнхий шалгалтад хориглох зүйлс
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтад хориглох зүйлс

2021 оны 8 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулсан юм. Ингээд энэ сард элсэлтийн ерөнхий шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тиймээс элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчдадаа ЭЕШ-д өгөхдөө авч  орохыг хориглосон зүйлийг танилцуулж байна. 

ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно. 
  • ном
  • дэвтэр
  • гар утас
  • чихэвч
  • ухаалаг цаг
  • тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/
  • тооны машин
  • цаасан болон электрон толь бичиг
  • гарын авлага
  • дуу хураагуур
  • томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629599
0 эможи

keyboard_arrow_up