640 хүүхдийн суудалтай сургууль ирэх есдүгээр ашиглалтад орно 640 хүүхдийн суудалтай сургууль ирэх есдүгээр ашиглалтад орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

640 хүүхдийн суудалтай сургууль ирэх есдүгээр ашиглалтад орно

2021 оны 8 сарын 06

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийг Баянгол дүүргийн есдүгээр хороонд барьж байна. Өмнө нь улсын сургуульгүй байсан тус хороонд 6654 хүн ам амьдардаг бөгөөд үүнээс сургуулийн насны 1375 хүүхэд оршин суудаг. Шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа  орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.

Тус сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлж, энэ оны есдүгээр сард буюу хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629536
0 эможи

keyboard_arrow_up