МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

МУИС-ийн Захиргаанаас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ.

Тухайлбал, МУИС-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын25-ны өдрийн А/17 тоот “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалд

  • Суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийнэ.
  • Суралцагч үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэрэв дурдсан хугацаанд сургалтын төлбөр төлж барагдуулахгүй бол хичээлийг цуцлахаар заасан билээ.

Коронавируст /COVID-19/ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй хүсэлтийг үндэслэн сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627086
0 эможи

keyboard_arrow_up