Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР 18:00 цагт дуусна Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР 18:00 цагт дуусна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР 18:00 цагт дуусна

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байгаа тул Ерөнхий боловролын сургуулийг энэ онд төгсөгчид болон өмнөх оны төгсөгчид амжиж бүртгүүлээрэй. 

Та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлэх боломжтой.

Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна.  Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. Тиймээс өнөөдрийн дотор  хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.

Arslan.mn

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: 

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл 
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/
  •  

Хөл хорионы үед та Боловсролын үнэлгээний төвийн 80149038, 80169058, 80169038 утсанд хандана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626475
0 эможи

keyboard_arrow_up