МУИС-ийн багш нарын холбооноос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад ИЛ ЗАХИДАЛ илгээлээ МУИС-ийн багш нарын холбооноос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад ИЛ ЗАХИДАЛ илгээлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МУИС-ийн багш нарын холбооноос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад ИЛ ЗАХИДАЛ илгээлээ

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.ЗАНДАНШАТАР, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танаа. 

2021.04.28-ын өдөр.

Ил захидал

Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье. Нийгэмд зарим талаар далд нууц байсан хүний эрхийн зөрчил нь улам ужигран хүндэрч, айдас төрүүлэх хэмжээний гэмт хэрэг болон илэрч байна. Монгол Улсын Их Сургуульд хууль дээдлэх ёс алдагдаж, хүний эрхийг зөрчих явдал хавтгайрч, жирийн багш ажилчдыг хохироож байгаатай ХЭҮК дангаараа тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа тул Та бүхнийг хүний эрхийг хамгаалахад туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж, ил захидлаар хандаж байгааг хүлээн авна уу.

Монголын ард түмэн, түүний төлөөлөл болсон эрхэм гишүүд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” зэрэг заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулинд тусган баталж ард иргэдийнхээ төрөхөөс заяасан үндсэн эрхийг баталгаажуулжээ.

Харамсалтай нь МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хуулиа дээдэлж ажиллахын оронд хууль зөрчиж, багш ажилчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөөр байна. Тухайлбал:

1. Хөдөлмөрийн болон бусад ямарч хуульд байдаггүй “нөхцөлт гэрээ” гэх зүйлийг зохиож зарим багш нарыг хохироож, түүнийгээ далайлган сүрдүүлэх хэрэгслээ болгож байна.

2. Хөдөлмөрийн хуулинд шинээр ажилд орж буй хүний туршилтын хугацааг 3 сар байхаар хуульчилсан. Гэтэл МУИС-д 3 жил туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилчид байна.

3. Нэр бүхий багшийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн нь ХЭҮК-ийн дүгнэлтээр баталгаажсан байтал түүний эрхийг сэргээхгүй хохироосоор байна. ХЭҮК энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандсан боловч бас л үл тоомсорлож байна.

4. Монгол Улсын ирээдүй нарийн мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүдийн гарт байгаа нь эргэлзээгүй. МУ-ын үе үеийн удирдагчид боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж хойч үедээ илүү их боломж олгохын тулд, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэднийг сургаж ирсэн нь их зохиолч Д.Нацагдоржийн үеэс улбаатай. Орчин цагийн ийм хөтөлбөрүүдийн тод жишээ нь Япон улсын ЗГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “1000 инженер” хөтөлбөр билээ. Энэ хөтөлбөрт хамрагдан, нарийн мэргэжил эзэмшсэн докторуудаа дэмжихийн оронд тэднийг ажилд авахгүй зүйл бүрээр хавчин хяхах ажлыг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хийж байна. 

Гэхдээ тэр дээд дарга нартай, тухайлбал МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ эдгээр залуусыг дэмждэг гэж худал мэдээлэл өгдөг байна. Ажил хариуцсан хүний наад захын ёс суртахуун, МУ-ын Ерөнхий сайдыг худал мэдээллээр хангахгүй байх хэмжээний ёс зүй энэ хүнд байхгүй байгаа нь туйлын харамсалтай.

Эрхэм хүндэт та бүхнийг бидэнтэй нэгэн адил итгэл үнэмшил, үнэт зүйлтэй гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг боловсролын салбарт болон МУИС дээр хүний эрхийг хангах талаар анхаарлаа хандуулж, хүний эрхийг болон МУ-ын хууль зөрчдөг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хариуцлага тооцож, хүний эрх, хуулийг чандлан сахиулж, МУ-ын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байна. Та бүхний ажил өөдрөг бүтэмжтэй, Монгол төрийн гал голомт үргэлж мандан бадрахын өлзийтэй ерөөл өргөе.

МУИС-ийн Багш нарын холбоо 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626124
0 эможи

MUBIS bol bur hetsuu bgaa shuu. Surgalt ni unasan. Zugeer l mongonii mashin bolsoon
2021-04-28 13:51
zochin
keyboard_arrow_up