ЭЕШ-ын бүртгэл ӨНӨӨДӨР эхэлнэ ЭЕШ-ын бүртгэл ӨНӨӨДӨР эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭЕШ-ын бүртгэл ӨНӨӨДӨР эхэлнэ

2021 оны 2 сарын 25

Arslan.mn

ЭЕШ болон монгол хэл бичгийн шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 9:00 цагт эхэлж, 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)
  2. Өнгөт цээж зураг файлаар (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)
  3. Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг (энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна)
  5. И-мэйл хаяг (шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ).
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623971
0 эможи

keyboard_arrow_up