Л.Энх-Амгалан сайд  “Хувьсах зардал“ өгөхгүй хэмээсэн нь зүгээр л ЭЭЛЖИТ НЭГ ШОУ байсан уу? Л.Энх-Амгалан сайд “Хувьсах зардал“ өгөхгүй хэмээсэн нь зүгээр л ЭЭЛЖИТ НЭГ ШОУ байсан уу?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан сайд “Хувьсах зардал“ өгөхгүй хэмээсэн нь зүгээр л ЭЭЛЖИТ НЭГ ШОУ байсан уу?

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг ирэх гуравдугаар сард зогсооно гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад төрөөс хувьсах зардал өгөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

10 саяаас дээш төлбөртэй сургуулийн удирдлагууд ХУВЬСАХ ЗАРДАЛ авахаас татгалзахад бэлэн гэжээ

Тэгвэл Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооноос БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж, хувьсах зардлыг зогсоох талаар албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд, авахаас татгалзахаа мэдэгджээ. 

Уг бичигт "Сайд таны олон нийтийн сүлжээгээр 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй гэсэн албан бус мэдэгдлийн дагуу Удирдах зөвлөл, гишүүн сургуулиудын удирдлагуудтай 2021 оны 2 дугаар сарын 14-нд шуурхай цахим хурал хийлээ. Хэдийгээр сайд таны гаргасан мэдэгдэл нь талуудын оролцоог хангаж, харилцан ойлголцох боломж олгоогүй ч хуралд оролцсон 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй гишүүн сургуулиуд таны саналыг дэмжиж албан ёсны шийдвэр болсон цагаас нь эхлэн хууль тогтоомжийн дагуу төрөөс олгож буй хувьсах зардлыг авахаас татгалзан хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ үүгээр мэдэгдье" гэжээ. 

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй  найман ЕБС л байна.

Тэгэхээр Л.Энх-Амгалан сайд тэдний үгийг сонсохгүй, уулзахгүй зүгээр л сошиалд нийгмийг талцуулж попорсон нь үнэн байв уу? ... Хамгийн гол нь төрийн сайд хувийнхаа данснаас гүйлгээ хийх гэж байгаа мэтээр "Би өгөхгүй" гэж попрох нь хэр зохистой вэ...

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
623631
4 эможи

Зочин
2021-02-16 21:45
Боловсролын байгууллагыг хувийн, терийн гэж ялгаж болохгуй. Зорилго нь нэг. Харин хянах, зохицуулах уурэгээ тер зев хэрэгжуулэх естой. Сайд ингэж дураараа ТУЦ - ын худалдагч шиг аашилж болохгуй, яам емч нь биш!!!
Zochin
2021-02-15 19:45
Saidin zuv sh de medremjtei sain ajillaj baina ajilin amjilt
zochin
2021-02-15 16:34
saidiin zowoo xuwiinx bol xuwiinx zasgaas demjleg awax shaardlaggvi er ni bol ene xuwisax zardal bol mcs odjargaliin lobbi bolow uu
ХУВИЙНХАН хувийнхаараа бай
2021-02-15 16:16
ХУВЬСАХ зардал ХУВИЙН сургуульд өгч болохгүй. ХУВИЙН сургууль зардалаа өөрийн төлбөрөөрөө хангах боломжтой.
irgen
2021-02-15 15:48
show ch bish bhaa. hiih bsan bol omnoh saiduud hiigeegui. tor zasag ih hurliin buruu huuli hor urshig ihtei zasaj zalruulah olon salbar n togtoltsoo bsaar bgaa
keyboard_arrow_up