COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Ням-Очир: Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2021 оны 2 дугаар сарын 15-нд эхэлнэ

админ
2021 оны 2 сарын 02

Arslan.mn

Цахим хичээл тойрсон асуудлаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

Тэрбээр " Өнгөрсөн хавар судалгаа хийхэд, орон нутгийн сурагчдын 74 хувь нь теле хичээлд хамрагдсан.  Харин 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 18-ны хүртэлх хугацаанд теле хичээлийн хамрагдалт 71.4 хувьтай гарсан. Үүнээс гадна цахим хэлбэрээр буюу цахим платформ ашиглаж хичээл сургалтаа явуулж буй сургалтад 10 гаруй хувь нь хамрагдаж байна. Ингээд нийт сурагчдын 80 хувь нь хамрагдаж байна. Тэгэхээр үлдсэн 15 хувь нь теле хичээлд хамрагдахгүй байгаа гэсэн тооцоо судалгаа гарч байгаа.

Тиймээс 2020-2021 оны хичээлийн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэвэл, хүртэж чадахгүй байгаа хүүхдийг ямар нэг байдлаар оролцоог нь хангах, эргэх холбоо тогтоох байдалд нь анхаарсан. Тиймээс хэвлэмэл материал хүргэх зөвлөмж, арга зүйгээр орон нутгийн Боловсролын байгууллагуудыг хангасан. 

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2021 оны 2 дугаар сарын 15-нд эхэлнэ. Цахимаар зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЭЕШ-ын хугацааг хэдийд товлох вэ гэдгийг 4 дүгээр сард зарлана. Мөн 12 дугаар ангийнханд зориулсан хичээл, сургалт, танхимын давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулна. Хэвлэмэл материал, “Элсэгч” сонин, гарын авлага тараахаар төлөвлөж байгаа." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623232
0 эможи

keyboard_arrow_up