21 хоногт өөртөө хөрөнгө оруулах боломжийг бүү алдаарай
2020 он бидэнд олон зүйлийг ухааруулж ойлгууллаа. Ямар ч цаг үед дасан зохицож амьдрахын тулд бид бүхэн өөрсдийгөө хөгжүүлсээр байх учиртай. 2021 он, 2022 он бидэнд юу авчрахыг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ бид ямар ч нөхцөл байдалд өөрийгөө бүрэн бэлдсэн байх хэрэгтэй бөгөөд хувь хүний үзэл баримтлал, ертөнцийг үзэх үзлээ дараагийн түвшинд нь гаргах хэрэгтэй. Тиймээс LEAP хөгжлийн төв нь танд зориулан “21 ӨДРИЙН ГАЙХАМШИГ” хэмээх гурван 7 хоногийн цогц сургалтаа 90% хямдруулан танд хүргэхэд бэлэн болоод байна.
21 өдөр нь 2021 он гарч буй учир 21 гэж нэрлэсэн юм биш. 1960 онд Доктор Малтз Максвелл өөрийн өвчтөнүүдэд гарч буй биеийн өөрчлөлт нь 21 өдөр буюу гурван 7 хоногт явагдаж байгааг нээн илрүүлсэн байна. Энэ цаг үеэс хойш хүний амьдралд ямар нэгэн өөрчлөлт гаргах буюу зөв зуршил суулгахад багадаа 21 өдөр болдгийг өөр бусад судлаачид илүү нарийн дэлгэрүүлж судлах болсон. Иймээс 21 өдрийн буюу гурван 7 хоногийн хувь хүний хөгжлийн сургалтыг танд зориулан боловсруулсан болно.
Сургалтанд 18 наснаас дээш бүх насныхан хамрагдаж болох бөгөөд та ямар ч салбарт ажилладаг бай энэхүү сургалт нь таны ажил, гэр бүл, нийгэмд эзлэх байр суурь гээд амьдралын тань бүх талбарт эерэг өөрчлөлт авчрах болно.
Сургагч багш Б.Болд нь Англи хэлний багш мэргэжилтэй бөгөөд АНУ, Филиппин улсуудад Нийгэм, Шашин судлалаар Магистр зэрэг хамгаалж, одоогоор Филиппин улсад Докторын зэрэг горилж байгаа бөгөөд олон арван бизнес төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт босгож, барилгын төслүүдийг удирдаж байсан. Хувь хүний хөгжил болон компанийн засаглалын талаар сургалтууд зохион байгуулж зааж байсан туршлагатай. Дэлхийн 30 гаруй улс орноор аялж улс орны нийгмийн хөгжлийг судалж, туршлага хуримтлуулсан тэрээр өөрийн сурч мэдсэн болон арвин туршлагаа тантай хуваалцах болно.
Сургагч багш Л.Болор-Эрдэнэ нь багш мэргэжилтэй бөгөөд 15 жил бизнесийн салбарт ажилласан туршлагатай, 7 жил Америкийн нэгдсэн улсад сурч, ажиллаж амьдарч байсан. Өөрийн санаачлан хийсэн төслөө Монголын томоохон банканд борлуулж байсан. Одоогоор SnackBook хэмээх төслийг санаачлан хэрэгжүүлээд байна.
Тэрээр Америкт байх хугацаандаа олон арван хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж байсан бөгөөд ажлын болон амьдралын туршлага, сурч мэдсэн зүйлсээ тантай хуваалцахад бэлэн байна.
2021 оны 02 сарын 01 өдөр 09 цагт. Жич : Та хүссэн өдрөө, хүссэн цагтаа үзэх боломжтой. Гэхдээ 21 өдрийн хичээлийг өдөр бүр нэг нэгээр нь үзэхийг зөвлөж байна.
Сургалт_хэр_удаан_үргэлжлэх_вэ?
02 сарын 28 өдөр дуусгавар болох бөгөөд та 28 өдрийн дотор нийт 21 өдрийн хичээлийг үзэх боломжтой. Илүү дэлгэрэнгүйг https://www.facebook.com/snackbook.mn/ хуудсаас хүлээн аваарай. Танд амжилт хүсье.