“БАГШИЙН ТУСЛАХ САН” олон улсын эрдэмтэдтэй онлайн хурал зохион байгуулна “БАГШИЙН ТУСЛАХ САН” олон улсын эрдэмтэдтэй онлайн хурал зохион байгуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“БАГШИЙН ТУСЛАХ САН” олон улсын эрдэмтэдтэй онлайн хурал зохион байгуулна

2020 оны 12 сарын 16

“Боловсролыг хүүхэд бүрт тэгш хүртээх” зорилготой “Багшийн туслах”-ын хамт олон хосолсон сургалтын систем рүү шилжихтэй уялдуулан “Сайн багшаас сайн шавь төрдөг” гэх үзэл санааны хүрээнд багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг явуулахаар нийгэмд үйлчлэх “Багшийн туслах сан” төрийн бус байгууллагыг өнгөрсөн намар байгуулсан билээ.
Энэ удаа “Багшийн туслах сан” дэлхийн 5 орны 10 гаруй эрдэмтэн, судлаачидтай хамтран 3 өдрийн турш “Боловсролын салбар дах зайны сургалт болон онлайн платформийн дэвшил туршлага, арга зүй” олон улсын эрдэм шинжилгээний онлайн хурлыг (2020.12.16-18) өдрүүдэд Монгол Улсын Боловсролын их сургуулийн Зайн сургалтын алба, Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хурлыг Багшийн туслахын албан ёсны сошиал хуудсаар дамжуулан Ерөнхий боловсролын сургуулиудын багш, удирдлагууд, сурагчдад зориулж, дэлхийн нийтээр боловсролыг цахимаар хүлээн авах шинэ арга хэрэгслүүд, бусад орнуудыг тэргүүн туршлага зэрэг олон талын мэдлэг мэдээллийг тэнд хүргэх зорилготой аж.
Цахимаар хэлэлцүүлэх илтгэлүүдийг 3 өдрийн турш багш, сурагчдад хүргэх бөгөөд “Тонгоруу сургалтын арга зүй”, “Боловсрол олгох шинэ технологиуд”, “Цахим шилжилт дэх багшийн үүрэг” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд тавих юм байна.
“Багшийн туслах сан” нь багш нарын сургалт арга зүйг дээшлүүлэх, орчин үеийн мэдлэг, мэдээллээр хангах, дэвшилтэд технологийг боловсролын үйл ажиллагаанд оновчтой ашиглах шийдлийг олох судалгааны баг бүрдүүлэхээр зорьж байгаа эхний алхам нь энэхүү онлайн хурал юм байна.
Эрхэм багш, сургалтын менежерүүд, сурагчид та бүхэн энэхүү хурлын илтгэлүүдийг сонгож, сонирхсон асуултдаа хариулт авахыг хүсвэл Багшийн туслахын пейж хуудсыг дагаж, тухайн өдрүүдэд өдрийн 12:00-17:00 цагийн хооронд илтгэлүүдийг хүлээн авч үзээрэй.

Цахим хуудас: www.bagshiintuslah.mn

Фээсбүүк хуудас: https://www.facebook.com/Bagshiintuslah

холбоо барих утас 78-100-800, 80055598

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622039
0 эможи

Зочин
2020-12-16 13:48
keyboard_arrow_up