Хөл хорионд байгаа оюутнуудад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ Хөл хорионд байгаа оюутнуудад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөл хорионд байгаа оюутнуудад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ

2020 оны 11 сарын 14

Arslan.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлан хатуу хөл хорио тогтоосон энэ үед ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шуурхай хуралдааны шийдвэрээр оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн олгохоор шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн 8-р хороо Дашчойлон хийдийн хажуугийн оюутны 1-р байрны 288 оюутан, Баянзүрх дүүргийн 2-р хороо БУХС (хуучнаар КТМС)-ийн оюутны 3-р байрны 272 оюутан, мөн дүүргийн 5-р хороо МХТС-ийн оюутны 4-р байрны 208 оюутан, Хан-Уул дүүргийн 3-р хороо МеХТС-ийн оюутны 5-р байрны 152 оюутан, нийт Улаанбаатар хотод 920 оюутан, Дархан-Уул аймаг дахь оюутны 5-р байрны 142, нийт 1068 оюутанд эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн (“Хурх” үйлдвэрийн 1-р гурил 5 кг, цагаан будаа 5 кг, “Өгөөж” үйлдвэрийн боорцог 5 кг, боодол сармис, амны маск 20 ширхэг, С витамин 4 боодол, зөв аарцны ундаа)-ий тусламж үзүүллээ.

Мөн МУИС-ийн оюутны 1, 2, 3, 5-р байранд амьдарч буй 1,206 оюутанд гурил, будаа, гоймон, спиртэн суурьтай салфетка, шингэн саван, гар ариутгагч, амны хаалт, 00-ийн цаас, резинэн бээлий, цэвэрлэгээний бодис, алчуурууд гэх мэт зүйлсийн эхний ээлжийг өчигдөр нийлүүлжээ.

Түүнчлэн АШУҮИС-ийн Захиргаанаас оюутны 1,2,3-р дотуур байрны оюутнууддаа амны хаалт, гар ариутгалын бодис, цэвэрлэгээ халваргүйтгэлийн бодис, өвчин намдаах, хордлого тайлах , харшлын, гуурсан хоолой тэлэх гэх мэт 12 төрлийн эм , тос, дусаалга , яаралтай үед хэрэгцээтэй халуун  хэмжигч, хурууны лент гэх мэт 8 төрлийн эмнэлгийн хэрэгслүүд болон 00 цаас 800ш, хуурай салфетка 400ш, нойтон салфетка 400ш, гарын шингэн саван 400ш, хүнсний сод 400ш, Витамин С, агаар цэвэршүүлэгч аппарат тус тус хангалтаар хүлээлгэн өгсөн байна.

Оюутнуудад өгч буй бүтээгдэхүүнийг комиссын гишүүд, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, оюутны байрны эрхлэгч нар тэгш хүртээмжтэй, батлагдсан хэмжээгээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин хүргэж өглөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621127
2 эможи

Зочин
2020-11-14 13:17
keyboard_arrow_up