Ж.ГАНТУЛГА: Хоёр настнуудыг МАРГААШ 09:00 цагаас эхлэн цахимаар бүртгэнэ Ж.ГАНТУЛГА: Хоёр настнуудыг МАРГААШ 09:00 цагаас эхлэн цахимаар бүртгэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.ГАНТУЛГА: Хоёр настнуудыг МАРГААШ 09:00 цагаас эхлэн цахимаар бүртгэнэ

2020 оны 9 сарын 17

Arslan.mn

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой асуудлаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгддэг. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байна. 

Есдүгээр сарын 18-ны Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулахаар боллоо.

Харин энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цагт бүртгэл хаагдана. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-нд элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна. Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619891
0 эможи

Зочин
2020-09-17 14:57
keyboard_arrow_up