COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЕБС төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгнө

2018 оны 4 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон /МҮЭСТО/ хамтран "Боловсролын супермаркет 2018" үзэсгэлэнг зохион байгуулахаар боллоо.

Боловсролын үзэсгэлэнд бүх их, дээд сургууль, гадаадад оюутан зуучлах төвүүд,  мэргэжлийн боловсролын коллеж, сургуулиуд оролцоно. Энэ үеэр их, дээд сургуулиудын мэдээллийг аваад зогсохгүй ЕБС-ийн 9,12 дугаар анги төгсөгчдөд зориулсан ЭЕШ-д бэлтгэх журам, мэргэжлээ хэрхэн сонгох, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт болон зээлийн санд хэрхэн хамрах талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Үзэсгэлэн энэ сарын 14, 15-нд 11:00-18:00 цагийн хооронд МҮЭСТО-нд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56022
0 эможи
keyboard_arrow_up