COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Турк улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2018 оны 2 сарын 12

Arslan.mn

Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн магистр болон докторантурын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тэтгэлэг гуравдугаар сарын 5 хүртэл материал хүлээн авах юм. Харин бакалаврын хөтөлбөр гуравдугаар сард зарлагдах төлөвтэй байна. Тус тэтгэлэг нь бүх орны залуучуудад сурч хөгжих боломжийг олгох зорилготой. Тэтгэлэгт тэнцсэнээр та өөрийн сонгосон Туркийн аль нэг их сургуульд  100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхтэй болно. Мөн тэтгэлэгт дотуур байр, хэлний бэлтгэл, ирэх, буцах онгоцны тийзний үнэ, эрүүл мэндийн даатгал болон сарын магистр 950 турк лир, докторантур 1400 турк лир багтаж байгаа юм.

Бүртгэл

-Бүртгэл хоёрдугаар сарын 5-наас эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 5-нд дуусна.

-Зөвхөн онлайн системээр бүртгүүлэхийг анхаараарай.

-Бүртгэл ямар ч үнэ төлбөргүй.

Шалгаруулалт

-Шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шатанд тэнцсэн тохиолдолд дараагийн шатанд хамрагдах урилга ирнэ.

Тавигдах шаардлага

-Турк Улсын иргэн биш байх (Одоо болон өмнө нь Турк Улсын харьяат байсан бол бүртгүүлэх боломжгүй)

-Өөрийн сонгосон төвшинд Турк улсын ямар нэгэн их, дээд сургуулийн хөтөлбөрт бүртгэлгүй байх

-2018 оны 7 дугаар сарын 30-ны байдлаар бакалавр эсвэл магистрын хөтөлбөрийг төгссөн байх

-Магистрантурт бүртгүүлэгчид 1988 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн байх

-Докторантурт бүртгүүлэгчид 1983 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн байх

-Өөрийн улсын дүнгийн системээр хамгийн багадаа 75%, дундаж дүн, дипломын дүн аль эсвэл улсын болон олон улсын хүчин төгөлдөр магистрын шалгалтад 75%-ийн амжилт үзүүлсэн байх.

-Эрүүл мэндийн хувьд суралцахад асуудалгүй байх

Бүрдүүлэх материалууд

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

-Бакалавр болон магистрын дипломны хуулбар эсвэл  төгсөх курст суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолтын хуулбар

-Бакалавр эсвэл магистрын дүнгийн хуулбар (бүртгүүлэгчийн судалсан хичээл болон дүнгийн хүснэгттэй)

-Хүчин төгөлдөр биеийн байцаалтын хуулбар ( иргэний үнэмлэх, гадаад паспорт)

-Цээж зураг

-Доорх материалыг заавал шаардахгүй. Бүрдүүлвэл энэ таны давуу тал болно.

-Гаргасан амжилт, орсон шалгалт, элссэн сургалтыг гэрчлэх материалуудын хуулбар (сертификат, гэрчилгээ, батламж гэх мэт).

-Таныг тодохойлж чадах хүний таныг тодорхойлсон тодорхойлолт.

    Хөтөлбөрт бүртгүүлэх шат:

-https://tbbs.turkiyeburslari.gov.tr хаягт хандах,

 -Бүртгүүлэгчийн аккаунт нээж, системд нэвтрэх (Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд таны тэтгэлэгт оюутны систем болон хадгалагдана)

- Шаардлагатай бүх мэдээллээ оруулах, бүрдүүлсэн материалуудаа шаардлагатай хэсэгт нь хавсаргах

- Тусгай асуултанд хариулах

-Сургууль болон мэргэжлээ сонгох

- Бүртгэлийг баталгаажуулж, илгээх

Дэлгэрэнгүй мэдээллийг https://tbbs.turkiyeburslari.gov.tr хаягаас аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53750
10 эможи
keyboard_arrow_up